“Могойн гол”ХК-ийн хувьцаа 14.58 хувиар өсөв

img

Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 17 ХК-ийн 16514 ширхэг хувьцаа арилжигдлаа. Пүрэв гарагийн арилжаагаар нийт 43 хэлцэл хийгдсэн бөгөөд 12 сая 354 мянга 876 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явуулжээ.

ТОП-20 индекс энэ өдөр 14587.47 нэгж болж өмнөх өдрөөсөө 241.24 нэгжээр буюу 1.68 хувиар өссөн байна. 11 дүгээр сарын 21-ний өдөр “Могойн гол” 14.58 хувь, “Еврофё Азиа” 13.55 хувь, “АПУ” 3.14 хувиар хувьцаа нь өсч, хамгийн өсөлттэй арилжигдсан компаниудыг тэргүүлжээ.

Харин “Мах импекс” 4.95 хувь, “Монинжбар” 4.11 хувь, “Ремикон” 1.70 хувиар хувьцааны ханш нь тус тус буурсан үзүүлэлттэй гарсан байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hvvgii:
ene kampanii huwtsai iim undur bolson gejvv
2013-11-21
hvvgii:
ene kampanii huwtsai iim undur bolson gejvv
2013-11-21