Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бага зэргийн цас орж, хүйтэрнэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч Хүрэн бэлчир, Идэр, Тэсголын сав газраар 11-16 хэм, Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 4-9 хэм хүйтэн, Говь тал хээрийн нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэжсекундэд 5-10 метр. Хүйтэрч 2-4 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ