В.Ойдов: Хүртээмжийг нэмэгдүүлж, тэтгэмжийг багасгах хэрэгтэй

img

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр ирэх сарын 3-нд тохионо. Өнөө жил энэ өдрийг хүртээмжтэй орчныг бий болгох уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Харин хүртээмжтэй орчин гэж юуг хэлэх талаар “REHTUS” ХХК-ийн Ерөнхий захирал В.Ойдовтой ярилцлаа. “Тусламжийн тэргэнцэр сан” ТББ-ыг үүсгэн байгуулагч гэдгээр нь та бүхэн түүнийг мэдэх байх.

6

-Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрахад хэцүү орны тоонд орох болов уу. Зарим тохиолдолд бэрхшээлгүй бидэнд ч бэрхшээлтэй байдаг.

-Монголд амьдрал хэцүү байна уу гэвэл, амаргүй. Гэхдээ бүр хэцүү биш. Монголоос илүү хэцүү улс орнууд байна. Африк, Индонез, Зүүн өмнөд Азийн буурай хөгжилтэй улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрахад үнэхээр хэцүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүн ч гэж тооцохгүй улс орнууд ч байна. Харин бидэнд сайн, муу ч хууль байна. Тэр хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд байна. Хагас дутуу ч гэсэн хүртээмжтэй дэд бүтэц хийгдсэн байна. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг Швейцарын аж байдалтай харьцуулвал мэдээж хэцүү. Гэхдээ Африкийн зарим улс оронтой харьцуулбал тун дажгүй амьдарч байгаа гэж болно.

5

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээсээ гараад хамгийн түрүүнд  ямар бэрхшээлтэй тулгардаг вэ?

-Дэд бүтэц. Гэхдээ дэд бүтцийг муулахдаа гол нь биш. Надад бусдын жишиг дагаж төрөө муулах сонирхол байхгүй. Хамтарч ажиллаж байж цаашаа хөгжинө үү гэхээс бие бие рүүгээ улаан лооль шидээд хөгжихгүй нь тодорхой. Төрд бид хэрэгтэй, бидэнд бас төр хэрэгтэй. Ялангуяа дэд бүтцийн асуудал дээр бид төртэй хамтарч ажиллах хэрэгтэй. Гол нь хүмүүс хүртээмж гэдэг зүйлийг сайн ойлгоогүйд байна. Налуу зам хийснээ дэд бүтэцтэй болголоо гэж ойлгоод байдаг. Налуу зам бол зөвхөн тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүст  хүртээмжийг хангаж өгсөн нэгэн хэрэгсэл. Гэтэл цаана нь хараагүй, сонсголгүй гэх мэт төрөл бүрийн бэрхшээлтэй хүмүүс байгаа. Тэр хүмүүс яаж бие даан амьдарч, нийгмийн харилцаанд орох уу гэдгийг зохицуулсан байх ёстой. Өөр нэг чухал ач холбогдол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэрэгслийг хамгийн сайнаар хийхээр бүх хүн тэрийг ашигладаг. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс биш. Налуу замаар өндөр настан ч, хүүхдээ түрсэн ээж ч, залуучууд ч алхдаг шиг.

5

-Дэд бүтцээс маш олон сөрөг нөлөө үүсдэг байх?

-Энгийн жишээгээр тайлбарлая л даа. Дэд бүтцийн ба мэдээллийн хүртээмжгүй байдлаас болж Зоригт гэсэн хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна гэж бодьё. Цэцэрлэгт яваагүй учраас найзууд байхгүй. Яаж ийж зүтгэж байгаад цэцэрлэгээ давж, сургуульд яваад эхэллээ. Дөрөв, тавдугаар ангид ороход хүүхдийн бие томорно. Үүрүүлж тэврүүлэхээс ичнэ. Мөн бие нь томорсон учраас ээж аав нь даахаа больдог. Ихэнхдээ анги нь хоёроос дээш давхарт байрладаг. Ээж аав нь даахгүй, лифт байхгүй, яаж хичээлдээ явах вэ? Ингээд сургуулиасаа гардаг. Гэрээрээ удаан суралцаж чадахгүй. Эцэст нь боловсролгүй нэгэн болдог. Боловсролгүй болохоор ажилгүй, улмаар төрөөс тэтгэмж авахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Сургууль, цэцэрлэгийн орчинг хүн болгонд хүртээмжтэй болгочих “500” төгрөгийг хэмнэсэн ч хожим нь тэр хүнийг насан туршид нь тэтгэх шаардлага нийгэмд гарна. Монгол Улсад ойролцоогоор 120 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Эдгээрээс, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цөөхөн хувь нь боловсрол эзэмшсэн. Их сургууль төгссөн нь бүр цөөн. Гэхдээ зоригтой хүүхдүүд бий л дээ. Тэд шүд зууж, тэргэнцэрээ татуулж, чирүүлж сурахын төлөө зүтгэдэг. Одоо миний ярьж байгаа энэ зүйлийн хор хөнөөл ирэх 20 жилд ч харагдана. 2003 онд НХХЯ-аас англи хэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн учраас гадагшаа хуралд явуулъя гэж над руу ярьж байсан. Тэгэхэд англи хэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн надаас өөр олдоогүй юм. 2011 онд яг энэ асуудал дахиж гарч ирэхэд бас л өөр хүн олдоогүй. Ийм өрсөлдөөнгүй байдалд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжихгүй. Миний санаа бол бүх боловсролын байгууллага, үйлчилгээний газруудыг хүртээмжтэй болгоод тэтгэмжийг багасгах хэрэгтэй. Гэхдээ зайлшгүй халамж шаардлагатай хүмүүст өгөх ёстой. Харин энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог нийт тэтгэмжийн цөөн хувийг эзэлнэ гэж бодож байна. Ихэнх нь тулгуур эрхтний бэрхшээлтэй, хараагүй, сонсолгүй хүмүүс бий. Тэдэнд хүртээмжтэй орчин л хэрэгтэй.

6

-Ер нь төр, нийгэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үгийг хэр сонсдог бол?

-Бид сонсгож чадаж байна уу гэдэг чухал. Зарим тохиолдолд тэд сонсохгүй байгаагаас илүү бид хангалттай сонсгож чадахгүй байгаа юм шиг санагддаг. Төрийнхөнтэй ярихдаа “Та нар тэгэхгүй байна” гэж сэтгэл хөдлөлөөр ханддаг. Нөгөө талаар бид ямар ч тоон мэдээлэлгүй, баримтгүй ярьдаг. Хамгийн гол нь бид хамтарч ажиллаж чаддаггүй. Нэг ТББ зөвхөн өөрийнхөө асуудлыг ярьж ордог. Гэтэл нөгөө байгууллагууд нь хоцрохыг хүсэхгүй, өөр нэг асуудал яриад очдог. Нэг асуудлаа шийдчихээд нөгөөгөө шийдүүлэх арга зам руу шилжихгүй байна. Сонсголгүй, хараагүй, тэргэнцэртэй иргэдийн ТББ-ууд мөн дотроо олон байгууллага байдаг. Тэгээд ижил асуудал ярьж, адил бичиг өгдөг. Тэрний оронд асуудлаа дор бүрнээ тодорхойлчихоод дараа нь хамтын байдлаар хэрхэн шийдвэрлэхийг ярих хэрэгтэй. Ингэж ярьж ойлголцоод төр, бизнесийн байгууллагуудад хандвал илүү нааштай хүлээж авна.

6

-Та хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдэж чаддаггүй гэж хэлэх гээд байна уу?

-Ингэж хэлэхээр олон хүн дургүйцэж, нэгдэх гэж зүтгэж байна гэх байх. Тэгэхээр нэгдэх биш хамтран ажиллах гэж хэлбэл илүү зөв байх. Асуудлаа хамтарсан байдлаар зөв хэлбэрээр шийдвэр гаргагчдад хүргэх хэрэгтэй. Үүний дараа төрийнхний оролцоо чухал. Төрийнхөн биднийг үл ойшоох байдлаар харьцаж байгаа нь тэр хүн төрийн албанд байх эсэх асуудал яригдана. Өөрийгөө үйлчлэгч биш дарга гэж бодсон төрийнхөн хамгийн аюултай гэдэг. Гэхдээ зөвхөн төр бидний асуудлыг шийдэхгүй. Бизнесийнхэнтэй хамтрах ёстой. Төр, ТББ, бизнесийнхэн хамтарвал илүү хурдацтай ажиллах юм шиг санагддаг.

6

-Ярианыхаа сэдвийг өөрчилж, хувь хүн Ойдовын талаар сонирхмоор санагдлаа. Таныг Швейцарийн Цюрихийн их сургуулийг төгсч ирсэн гэж сонссон.

-Би Өмнөговийн хүн. Өмнөговьд дунд сургуулиа төгссөн. Дараа нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг орос, англи хэлний багш орчуулагч, улс судлаач мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд хувийн компани, олон улсын байгууллагад арваад жил ажилласан. Тэгээд 2011 оноос Цюрихийн сургуульд суралцаад энэ онд төгсч, Монголдоо ирээд хоёр сар болж байна. Би Цюрихийн их сургуулийн Хавсарсан шинжлэх  ухааны сургуулийг төгссөн. Цюрихийн их сургуулиас зарласан тэтгэлэгт тэнцэж, энэ сургуульд суралцах боломжтой болсон. Тэтгэлэггүйгээр Швейцарт суралцаж, амьдрахад амаргүй л дээ.

6

-Ямар мэргэжлээр суралцав?

-Олон улсын бизнес удирдлагын чиглэлээр суралцсан. Миний хоёр дахь бакалавр. Манай бакалаврын сургалт гурван жил байсан ч би хоёр жил суралцаж төгссөн.

7

-Одоо та мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Хувийн компани байгуулан, ажиллаж байна. Боломж гарвал мэргэжлээрээ ажиллах сонирхол байгаа. Гэхдээ би мэргэжлийнхээ дагуу хувийн компани байгуулсан. Миний анхны мэргэжил бол олон улсын харилцаа. Хоёр дахь мэргэжил нь олон улсын бизнес удирдлага. Тэгэхээр би олон улстай холбоотой бизнес эрхлэх бүрэн боломжтой гэсэн үг. Надад таван настайгаасаа эхлэн гадаадын олон улс орноор явж, амьдрах шаардлага гарсан. Баяндаа биш, биеэ эмчлүүлэх гэж явж байсан. Тиймээс хүмүүсийн олон үндэсний соёл, сэтгэлгээг ойлгох, хүлээн зөвшөөрөх нөхцөлд арай илүү дассан гэж болно.

6

-Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах компани байгуулав?

-Сэргээн засах бүтээгдэхүүн оруулж ирэх төлөвлөгөөтэйгээр ажлаа эхлээд байна. Монголын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харж байгаагүй, хэрэглэж үзээгүй маш олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Өрнөдөд технологи нь боловсруулагдсан тэр бүтээгдэхүүн одоо Хятадад үйлдвэрлэгдэж, дэлхий даяар тархаж байгаа. Харин Монголд үүнийг сайн мэдэхгүй байна. Тиймээс энэ бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэн, шаардлагатай хүмүүсийн хэрэгцээг хангах зорилго тавьж байна. Олон хүмүүсийн амьдрал, эрүүл мэндэд тус нэмэр болох бүтээгдэхүүнүүд бий.

6

-Та бас “Тусламжийн тэргэнцэр” санг үүсгэн байгуулсан байх?

-“Тусламжийн тэргэнцэр” сан 1999 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Би өөрөө байгуулсан ч тэргүүн нь биш, сайн дурын ажилтан. Надаас гадна гурван хүн энэ санг үүсгэн байгуулсан. Сан 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын бүх аймагт хүрч ажилласан. Хийсэн гол ажил маань АНУ-аас тусламжийн эд зүйлийг оруулж ирж, хөгжлийн бэрхшээлтэй өндөр настан, бусад шаардлагатай хүмүүст үнэгүй тараасан. Таяг, тэргэнцэр, алхагч, анхны гурван дугуйт тэргийг оруулж ирж байлаа.

6

Ярилцсан танд баярлалаа.

6

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

temuujin:
oidov ahtaigaa togloj osson do. tsug dalanzadgadiin urag* haramgand yawj baisnaa martdagguimaa, amjilt husey.
2013-11-23
*aan:
how are you? my name is *an. i"m 11 years old.i need contact this person,i have 3 wheel chair i need donation!!! please any one need,let me know. tuguldur7048@yahoo.com please emaill to me. thank you.
2013-11-23
зочин:
хби ийм сайхан ажилсаг мундаг байхад манай энэ охид хөвгүүдийн байж байгааг харахаас бодохоос дургүй хүрэх юм гэртээ 1 аяга угаахгүй л гүйгээд байдаг муухай
2013-11-23
amaraa:
yamar zov bodoltoi, mundag zaluu ve. yriltslagiig ni unschädlich ooroosoo ichchihlee. amjilt husie.
2013-11-23
janna:
duudee tom amjilt,sain saihnig hvsie. chinii sharguu zan tevcheer hatuujil tani sain vils bvhen rvv hutlunuu. zuvhun urag*. amjilt
2013-11-22
ganaa:
ectoi daichin myndag zalyy yumaa.
2013-11-22
чука:
нутгийн ах, бас сайн анд минь, ажил амьдралд нь сайн сайханыг хүсье.
2013-11-22
зочин:
ийм ухаалаг залуучууд монгол улсыг удирдаад аваад явж чадна тэрнээс биш худлаа ярьж шудрага царайлаад ард тумэн монгол улсын хоронгоор гадаад зугаалж хятадуудад газар шороо эх баялагаа худалдаад ард тумнээ хятадын боол болгож ядуурал архичид бий болгоод байгаа тийм хун хэрэггуйээ
2013-11-22
өнөө:
ухаалаг чадалтай мундаг залуудаа улам ихийг хийж бүтээхийг хүсье. аз жаргалаар дүүрэн байх болтугай.
2013-11-22
отгоо:
ойдоо, амжилт хүсье.
2013-11-22
нямаа:
interesting interview. impressive as it is always. your story must be inspire so many readers. good luck your business and family.
2013-11-22
зочин:
зөв бодолтой залуу байна. ажилд нь амжилт хүсье! улам ихийг хийх болтугай
2013-11-22
дэгмаа:
ойдовоо чи мундаг залуу шүү. удахгүй 2 дахь үрийн зулайгаа үнсэх гэж байгаад чинь баяр хүргэе. хүссэн бүхэн чинь сэтгэлчилэн бүтэж байх болтугай.
2013-11-22