Өнөөдрөөс зарим газарт цахилгааны түр хязгаарлалт хийнэ

img

Нийслэл хотын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний ачаалал даах чадвар, найдвартай байдлыг хангах үүднээс 110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын 1 болон 2-р секцийн шинэчлэлтийн ажлыг хийх гэж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд 3, 4-р хорооллын хойд хэсэг, 6-р бичил хорооллын хойд, Саппорогийн хойд талын гэр хорооллын хэрэглэгчид хоёр цагийн хугацаанд түр цахилгаангүй болох юм байна. Мөн  засварын явцаас шалтгаалан цахилгааны хязгаарлалт хийх өдөр өөрчлөгдөх магадлалтай тул иргэд, аж ахуйн нэгжийг эрчим хүчний хэрэглээгээ зохицуулахыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас анхааруулжээ.

“Баруун” дэд станц нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 1,3,4,10-р хорооллын 1186 аж ахуйн нэгж, 23814 айл өрхийг хариуцдаг. 1-р зэрэглэлийн онцгой хэрэглэгчид болох 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Ачтан” эмнэлэг, дулааны насос станц-6 гэх мэт цахилгаан эрчим хүчийг нь тасалдуулж үл болох 25000 хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ