Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

  Хууль сахиулахын их сургуульд

09.00 цагт “Хууль сахиулах байгууллагын тулгамдсан асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал болно.

7

Төрийн ордны Г танхимд

12.00 цагт Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа улс орон даяар 2013 оны 11 дүгээр сарын 25-нд эхлэх гэж байна. Үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурал болно. Хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.

12.20 цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Тэрээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн боловсруулаад байгаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаа юм.

6

Эрүүл мэндийн яамны Б танхимд

11:00 цагт НҮБ-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Naomi Kitahara, НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх С.Оюунцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Ж.АМАРСАНАА нар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

6

ШУТИС-д

10:30 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн 4 давхарт Е-405 Хурлын тэнхимд “Хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих төсөл”-ийг хэлэлцэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Монголын хорих байгууллагын төлөөлөл оролцоно.

6

Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын санд

15.00-16.30 цагт Хэвлэлийн Хүрээлэн, АНУ-ын Элчин сайдын яам хамтран "Мэдээллийн шинэ эрин болон Байгаль орчин" сэдэвт уулзалтыг зохион байгуулна.

6

ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд

10.00-12.00 цагт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн “Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг цахим хэлбэрээр түгээхийн ач холбогдол, үр өгөөж” сэдэвт нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

6

“МN” мэдээллийн төвд

11.00 цагт Оросын Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн ялагч, “хар шидтэн” Влат Кадони Монголд ирэхтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын хөлбөмбөг сонирхогчдын футзалын супер цомын тэмцээний талаарх мэдээллийг сонирхоорой.

12.00 цагт Төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын IY уралдааны талаар ССАЖЯ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран мэдээлэл хийнэ.

12.30 цагт Хэрэглэгчийн эрх боловсролын холбоо, Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төвөөс Хүнсний тухай хууль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

6

Бусад

9.30 цагт 38-р сургуулийн багш, эцэг эхийн төлөөлөл хотын дарга Э.Бат-үүлтэй уулзах юм байна.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ