Махны үнэ буурчээ
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргадаг. Өчигдрийн байдлаар махны үнэ өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.9 хувь, адууны махны үнэ 3.1 хувь, ямааны махны үнэ 9.4 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувиар буурсан мэдээтэй байна. Харин өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад адууны махны үнэ 3.2 хувь, хонины ястай махны үнэ 0.1 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн цул махны үнэ 2.4 хувиар буурчээ.
Харин хонины /ястай/ махны үнэ дунджаар 6760 төгрөг, хонины цул мах 6950 төгрөг, үхрийн /ястай/ мах 7710 төгрөг, үхрийн цул мах 9020 төгрөг, ямааны мах 5100 төгрөг, адууны мах 5800 төгрөгийн үнэтэй байв.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ