Л.Эрдэнэчимэг О.Баасанхүүг эсэргүүцнэ
Өнөөдөр 12.20 цагт Төрийн ордны “Г” танхимд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Тэрээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн боловсруулаад байгаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаа юм. Гишүүдээс дэмжлэг авахаар гарын үсэг цуглуулаад байгаа О.Баасанхүү нь энэхүү хуулийн төсөлдөө “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэсэн заалтыг 100 метр болгон өөрчлөх” зэргээр хуулийн ач холбогдол, зорилгыг алдагдуулах олон заалт оруулжээ. Хууль батлагдаад нэг жил болоогүй байхад лоббид автсан гишүүд иймэрхүү өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал хэмээн Тамхины хяналтын хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Л.Эрдэнэчимэг гишүүн үзжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ