Өндөрхааныг Чингис болгох эсэхийг УИХ шийднэ
Хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нэрийг Чингис болгон өөрчлөх шийдвэрийг тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар гаргасан. Гэтэл сумын нэр өөрчлөх шийдвэрийг зөвхөн ИТХ-аас шийдчихдэггүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4.4.1-д зааснаар “Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ" гэжээ. Тиймээс Өндархааныг Чингис болгох эсэхийг УИХ шийдэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ