Хууль сахиулах салбарын эрдэмтэд “хуралдаж” байна

img

“Хууль сахиулах байгууллагын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Хууль сахиулахын их сургууль дээр болж байна.

Энэхүү хуралд хууль сахиулах салбарын эрдэмтэд оролцож, тус салбарт тулгамдаж буй асуудал болон хийгдэж байгаа шинэчлэлийн талаар эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж байгаа юм.

Тухайлбал, “Хууль сахиулахын их сургуулийн хөгжлийн үзэл баримтлал, чиг хандлага”,  “Газрын хэвлийг ашиглах, хамгаалах, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох салбарт үйлдэгдэж буй гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны онцлог, практикт тулгамдаж буй асуудал”, “Хууль сахиулах албаны сургалт ба хувийн эрх зүй”, “Хорих ял эдлүүлэх эрх зүйн орчны шинэтгэлийн зарим асуудал”, “Хууль сахилтын түвшинг үнэлэх, багаар ажиллах, эрсдэлд суурилсан хяналтыг зохион байгуулах нь гаалийн байгууллагын үйл ажиллагааны салшгүй хэсэг болох нь” илтгэлүүдийг холбогдох албаны хүмүүс хэлэлцүүлнэ.

Мөн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал ба гадаадын зарим туршлагаас”, “Гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн байдал, цаашид анхаарах зарим асуудал”, “Хил хамгаалалтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам”, “Даяаршилын эрин дэх шүүх шинжилгээ зүй”  зэрэг илтгэл оролцож байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen:
huuli sahiulah ih surguuliig tsagdaagiin akademi baihad ajillaj baisan ajiltan surgaltand ochson tsagdaa nariig daramtlan mongo abch baigaad tsoloo abhuulan shiljij suhbaatar duurgiin tsagdaad ajilaad tsagdaagaa zodoj gemteen gemt hereg uilden tsagdaagiin baiguullagad ajillah es surthuunii erhgui gej halagdsan huniig tsagdaad erguulen abch bayangol duurgiin tsagdaagiin heltsiin darga bolgoj tomilson bainlai huuli sahiulah tsagdaagiin baiguulaga, huuli sahiulah surguulid ingej bolobson huchin beltguulen huuli sahiulah baiguulagad ajilluuldag yum uu
2013-11-22