22 хүний аминд хүрсэн этгээдийг цаазлав

img

АНУ-ын Миссурийн мужийн Бонни гэх шоронд 1977-1980 онд цуврал аллага үйлдсэн гэмт хэрэгтэн 63 настай Жозеф Пол Франклинд оноосон цаазаар авах ялыг нь саяхан гүйцэтгэжээ. Франклиныг гурван жилийн хугацаанд 18 эмэгтэй, 4 эрэгтэйг хөнөөсөн хэрэгт буруутгасан бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэврээж, хар цагаан арьстнуудын дунд хагаралдаан гарахад нөлөөлсөн хэмээн үзжээ. Ялыг гүйцэтгэхээс өмнө Франклин сүүлчийн үгээ хэлэхээс татгалзсан байна. Түүнд пентобарбиталыг үхлийн тунгаар тарьж ялыг гүйцэтгэжээ. Түүний гарт амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэн Бонни шоронгийн гадаа баярын жагсаал хийсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Франклин  1980 оны нэгдүгээр сард Нью Жерси хотноо “Hustler” сэтгүүлийн эзэн Ларри Флинтий нугас руу буудаад зугтсан ч цагийн дараа баригджээ.  Холливудын кино найруулагч Ашли Эман түүний гэмт үйлдэлтэй холбогдуулан “Ард түмэн Ларри Флинтийн эсрэг” хэмээх кино хийж байжээ. Энэхүү киногоороо тэрбээр 2004 онд Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг кино зохиолын эзэн болсон юм.

Жозеф Пол Франклины жинхэнэ нэр нь Жеймс Клейтон Вон юм. Германы нацист үзлийн гол төлөөлөгч Йозеф Пауль Геббельс, АНУ-ын тусгаар тогтнолын төлөө гол үүрэг гүйцэтгэсэн Бенжамин Франклины нэрийг нэгтгэж өөртөө шинэ нэр өгсөн гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
шоронд байхдаа яаж 18 эмэгтэйг алсан байх уу? эр эм хүмүүсийг хамтад нь хорьдог шорон юм уу? жаахан утгагтай юм бичиж орчуулаач ээ мал сэтгүүлч ээ.
2013-11-23
zzzz:
staaz xepegtei
2013-11-22