УИХ-ын дэд дарга С.М.Мироновтой уулзжээ
ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн урилгаар тус улсад айлчилж буй УИХ дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид энэ сарын 20-ны өдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын депутат, Төрийн Дум дахь Монголын парламенттай харилцах бүлгийн зохицуулагч С.М.Мироновтой уулзжээ.
Уулзалтын үеэр талууд зөвхөн Парламент дахь найрамдлын бүлгүүдийн харилцаа төдийгүй хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцож, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна.
УИХ-ын дэд дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчид мөн өдөр Бүх Оросын мал үржлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд зочилж, тус хүрээлэнгийн захирал И.М. Дунин, дэд захирал А.С.Ерохин болон эрдэмтэд, судлаачидтай ярилцан лабораториудын үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, судалгаа, шинжилгээний ажлын зарим үр дүнтэй танилцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ