М.Батчимэг: Хилийн цэргийн албыг Гадаадын иргэн харьяат руу шилжүүлэхэд хангамжийг нь хасахгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Боомтын захиргаа нь Монгол Улсын ЗГХЭГ-т харьяалагдах нь зүйтэй гэдэг дээр байнгын хорооны гишүүдийн олонх нь санал нэгдсэн.
“Олон улсын ангилалтай боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно. Эдийн засгийн чөлөөт бүс түүнтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.” гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд энэ асуудлаар гишүүн Ж.Энхбаяр цөөнх болсон юм.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм.
5
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:
-Хилийн боомтыг Шадар сайдад харъяалуулах саналыг манай бүлэг гаргасан. Учир нь Шадар сайд Орос, Хятадын Засгийн газрын комиссын тэргүүнээр ажилладаг. Бид энэ хоёр улстай хиллэдэг. Манай хоёр хөршийн хилийн боомт нь хаана харъяалагддаг юм бол. Судалж үзсэн үү?
6
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг:
- ОХУ-ын боомт нь шууд Засгийн газартаа харъяалагддаг. Харин Эрээнийх хотын захиргаанд харъяалагддаг юм. Харин байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь хилийн боомтыг ЗГХЭГ-ын харъяанд байлгахыг дэмжсэн.
6
Д.Лүндээжанцан:
-Хилийн боомт дотор чөлөөт бүс байгуулна гэдэг санаанд багтахгүй байна. Хяналт шалгалтын бүсэд нь байж болохгүй юм уу. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
6
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Боомтын бүс дотор хяналт шалтгалтын бүсийг томруулаагүй. Харин ч жижиглэсэн. Боомтын бүс дотор томоохон бүсийг тодорхойлж болно. Боомтын бүс дотор эдийн засгийн бүсийг хөгжүүлнэ.
6
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Хилийн цэргээс өөр алба руу шилжүүлэхдээ хангамжийг нь давхар эдлүүлэх үү? Ингэж хилчдийг шилжүүлснээр байшин савнаас эхлээд өртөг их гарах уу?
7
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Хилийн цэргийн шалган нэвтрүүлэх албыг Гадаадын иргэн харьяат руу шилжүүлэхэд хангамжийг нь хасахгүй. Мөн өөр байгууллагын харъяанд шилжүүлснээр байшин, барилга хийгээд өртөг гаргахгүй. Харин ч хэмнэнэ.
6
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг:
-Хилийн боомтын газрыг байгуулснаар орон тоог нэмэхгүй. Уг нь 10 боловсон хүчний орон тоо шаардлагатай гэж байсан. Гэхдээ төсвөө хэмнэх үүднээс шаардлагагүй гэж үзсэн. Боомтуудыг түр болон байнга ажиллагаатай, олон улсын төвшинд гэж ангилж байгаа.
6
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
Хилийн 24 боомт дээр зардал судалгаагаа хийж, УИХ-д танилцуулна. Гадаадын иргэн харъяатын байгууллага энгийн байгууллагаар үлдэнэ. Тиймээс 254 хилчдийн хангамжийн асуудал хэвээр үлдэхгүй, шүү. Үүнийг давхар бодолцоорой.
6
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ