Нийслэлд 5331 гүний худаг байна

img

  Нийслэлийн нутаг дэсгэр дээрх бүх төрлийн гүний худгийн тооллогыг  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/621 дүгээр захирамжийн дагуу явуулж дуусжээ. Тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа өрх, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бүх төрлийн гүний худгийг хамруулан гүний худаг бүрийг нэг бүрчлэн тоолсон бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 5331 худаг байна гэсэн дүн гарсан байна. Нийслэлийн статистикийн газраас өгсөн мэдээллээр нийт худгийн 89.6 хувь нь буюу 4 774 худгийг өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ашигладаг гэжээ. Энэ удаагийн тооллогоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их буюу 1 309 худаг байна. Тус дүүргийн  нийт худгийн 63.7 хувь буюу 835 худаг нь зөвхөн 19, 20 хорооны нутаг дэвсгэрт буюу зуслангийн газарт байдаг аж. Зуслангийн болон гэр хороолол, газар тариалан эрхлэх нутаг дэвсгэр бүхий Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт нийт худгийн 83.3 хувь нь байдаг юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ