Парис Хилтон: Хүүхдээс илүү мөнгө миний сэтгэлийг догдлуулдаг

img

Холливудын “шоучин охин” хэмээгддэг Парис Хилтон өөрийн бодит амьдралын талаар “Vogue сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгчээ.

 6

-“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон хэрхэн амьдарч байна даа. Танаас ярилцлага авах гэж бараг сар гуйсны эцэст та зөвшөөрлөө?

-Зүгээр л. Амьдрал тайван тогтуун байна. Өчигдөр жоохон сэтгэл дотор минь бороотой байлаа. Хүмүүс намайг “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч гэдгээр мэддэг гэж бодохгүй байна. Яагаад гэвэл би өв залгамжлагч гэдэг утгаар юу ч хийдэггүй. Өв залгамжлагч болгон алдартай байдаггүй. Тэдний ихэнх нь уйтгартай, олонд танигдаагүй байдаг шүү дээ. Миний өнөөдрийн амьдрал бол бэлэг.

5

-Их хөрөнгөний өв залгамжлагч байх хэцүү юу?

-Нэг их хэцүү биш. Хүмүүс намайг баян айлын эрх охин. Олон залуу сольсон, явдалтай эмэгтэй гэж шүүмжилдэг. Яг үнэндээ би тийм биш. Би цөөхөн залуустай үерхэж байлаа. Тэдэнтэй дотно харилцаатай байснаа үгүйсгэхгүй. Гэвч хэвлэл мэдээллийнхэн дэвэргэж, байнга сенсаацилдаг. Би муу хүмүүстэй хэзээ ч найзалж байгаагүй. Хэрвээ тэд миний мөнгөний төлөө найзлахыг хүссэн бол “дунд хуруу” өгмөөр байна. Би тийм ч эрх танхил, нялзрай амьтан биш шүү.

5

-Таныг үнэхээр л ямар нэгэн зүйл хийгээгүй байхад худал зүйл бичнэ гэж байхгүй дээ. Олны өмнө шуугиан тарьж, аливаа зүйлийг сэддэг нь биш гэж үү?

-Үгүй ээ. Жаахан байхдаа илүү дур булаам харагддаг байсан минь хүмүүст таалагдаагүй байх. Хэвлэл дээр бичсэн шиг задгай охин байгаагүй. Эмэгтэйчүүд эрчүүдийн ертөнцийг мэдрэхийг хүсдэг. Зарим нь баян хүмүүстэй гэрлэхийг хүсдэг. Би үүнийг үзэн яддаг. Тэр залуу мөнгөтэй байна уу, үгүй юу надад ерөөсөө хамаагүй. Надад тийм зүйл хэрэггүй. Би чин сэтгэлээсээ сайхан мэдрэмж авахыг хүсдэг учир хүмүүст таалддаггүй байх.

5

-Танаас би мөнгө гуйвал яах уу?

-Би дэмий зүйлд мөнгө зарахгүй. Яагаад гэвэл би өөдрөг үзэлтэй, өөртэй итгэлтэй нэгэн. Надад хүмүүс дурладаг ч би тэдэнд энэний төлөө мөнгө төлөхгүй.

5

-Та ганцхан өдөр өмсөөд хаядаг хувцас, нэг өдөр шоудаад дуусдаг мөнгөөр өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд гэдэс цатгалан нэг өдөр бэлэглэж болно шүү дээ. Та бол нас биед хүрсэн эмэгтэй. Таны сэтгэл эмзэглэдэг үү?

-Би тэднийг тийм болгоогүй шүү дээ. Бурхан нэгийг нь жаргалтай нөгөөг нь жаргалгүй амьдруулж байгаа болохоор би сайн мэдэхгүй байна.

5

-Ухаантай хариулт байна. Аливаа үдэшлэгт явсны дараа дэггүй зүйл таны толгойд орж ирдэг үү?

-Намайг хүн бүр л уудаг гэж боддог. Үнэндээ би хааяа л уудаг. Би витамин, эрч хүч сэргээх ундаанд дуртай. Би өөрийгөө хэрхэн сайхан харагдах аргыг сайн мэднэ. Шоучин охидын царай зүс аймшгийн байдаг. Гэтэл би үргэлж үзэсгэлэнтэй, сайхнаараа байдаг. Яагаад гэвэл би зугаацахаас илүү гоо сайхандаа цаг зарцуулдаг. Шөнөжин шоудаж, учраа мэдэхгүй болтлоо уудаггүй. Миний бодоогүй зүйлийг хөвгүүд сэтгэсэн байдаг учраас ямар ч зүйлийг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл би цөөн хэдэн загвар өмсөгч өв залгамжлагчдын нэг. Алдарт загвар өмсөгч Синди Кроуфорд, Жизель шиг сайн мөнгө олдог хүн загварын ертөнцөд ховор. Гэвч би үүнийг хийж чадсан.

5

-Таныг “Холливуд”-ын шоучин охидын нэг гэдэг. Та хүссэнээрээ шоудаж мөнгө үрдэг. Маргааш юу бодож сэрдэг вэ?

-“Миний судсаар өвөөгийн минь цус гүйж байгаа. Миний өвөө нойр хоолгүй ажилладаг хүн байсан. Тиймдээ ч дэлхийд нэртэй зочид буудлыг бий болгож чадсан. Тиймээс түүний энэ чанар надад бий” гэж л сэрдэг дээ.

5

-Аав тань хатуу гараар өсгөсөн гэсэн чинь үнэн үү?

-Хүмүүс намайг хүссэнээрээ мөнгө үрдэг гэж шүүмжилдэг. Гэвч би 18 наснаасаа хойш ааваас мөнгө аваагүй. Би өөрөө хөдөлмөрлөж, мөнгө олсон. Би 12 настай байхдаа нэг даашинзыг жилийн турш өмсөж байсан. Угаагаад л тэгээд өмсдөг байсан.

5

-Тэгэхээр хэвлэлээр гарч буй мэдээллүүд буруу гэж үү?

-Над шиг хүн энэ дэлхийд байхгүй. Зуун тутамд мартагдаагүй шаргал үст үзэсгэлэнт Мэрилин Монро, Диана гүнж бол нэгэн зууны илэрхийлэл. Харин одоо үеийн илэрхийлэл нь би гэж өөрийгөө боддог.

6

-Гэрэл зурагчид, паппарацууд яагаад таныг өдөр шөнөгүй дагадаг юм.

-Мэдэхгүй ээ. Би өөрийнхөөрөө л амьдарч байна. Харин тэд өөрсдийнхөө ажлыг л хийж байгаа нь тэр байх. Би тэдэн рүү утасдаад би тэнд байна, хүрээд ир гэдэггүй. Гэхдээ таны очсон газар бүрийг тэд алдалгүй дагадаг нь гайхалтай шүү. Өглөө босоод гадагш гарахаас эхлээд орой гэртээ харих хүртэл тэд дагаад л байдаг. Тэд тэгээд миний зургийг авсаныхаа хэрээр цалинждаг юм байгаа биз.

5

-Хэзээнээс тэд таныг дагах болсон юм бэ?

-Нью-Йоркт нүүж ирсэн цагаас хойш. Тэр үед би 16-тай, дөнгөж загвар өмсч эхэлж байлаа. Тэр үед жаахан охин байсан болохоор хэвлэлд гарсан цуу яриа бүрийг маш эмзгээр хүлээж авдаг байсан. Ээж рүүгээ утасдаж уйлаад л. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүхнийг тоохоо больсон. Амьдралд сайхан зүйл өчнөөн байхад заавал тэр муухай талыг нь бодож, өөрийгөө шаналгах хэрэг юу байна. Тэгээд ч шоу бизнесийн салбарт орсон л бол  “надад хувийн амьдралын нууц гэж байхгүй” гэсэн гэрээнд гарын үсэг зурсантай ялгаагүй шүү дээ.

6

-Та согтуугаар, бас жолоо барих эрхгүй үедээ машин жолоодож яваад шоронд орсон удаатай. Энэ явдлын дараа та өөрийгөө огт өөр хүн болсон гэдэг. Та чухам ямар хүн болж өөрчлөгдсөн бэ?

-Шорон намайг үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болно. Бурхан яах ёстойг минь надад тохиолдож буй явдлаар хэлж зааж өгдөг гэж би боддог.  Шоронд орсноор миний амьдралд юу чухал болохыг, би хэн бэ гэдгээ ухарсан. Амьдралыг цоо шинээр хардаг болсон. Шоронд байхдаа ном сэтгүүл уншиж л өдөр хоногийг өнгөрөөсөн дөө. Дэлхийн өнцөг булан бүрээс шүтэн бишрэгчдээс маань захидал ирүүлдэг байсан. Би тэднийг уншаад, уйлаад л суудаг байлаа. Тэр захидлууд миний хувьд маш чухал, үнэ цэнэтэй зүйлүүд байсан. Би тэндээс л эрч хүч, итгэл найдвар авсан. Тэгээд шоронгоос гарсаныхаа дараа жин нэмтэлээ чихэр жимс идсэн. Намайг шүүмжилсэн захидал тэр дунд ганц ширхэг ч байгаагүй. Би дугтуйг онгойлгох бүртээ намайг харааж зүхсэн, тавласан үгс бичсэн байх вий гэж айдаг байсан. Гэхдээ азаар тийм үгсийг би олж хараагүй. Надад дэлхийн бүх тивээс, бүр Энэтхэгээс хүртэл захиа ирсэн гээч. Иракт байгаа манай цэргүүдээс ч олон арван захидал ирүүлсэн.

5

-Та өөрийгөө өөрчлөгдсөн гэлээ. Хамгийн гол нь таныг тэнд оруулахад хүргэсэн алдаа дутагдлаа ойлгож ухаарсан уу?

-Тийм ээ, би дахин хэзээ ч согтууруулах ундаа уусан үедээ жолоо барихгүй гэж бурхны өмнө амласан. Тэгээд аавтайгаа архи уувал жолооч дуудах болно гэж гэрээ байгуулсан.

6

-Танд тохиолдоод байдаг энэ асуудлууд юунаас болдог гэж та боддог вэ. Танаас өөрөөс чинь үү эсвэл эцэг эхийн хүмүүжил буруутай юу?

-Хүн бүр л амьдралдаа алдаа гаргадаг. Хүн алдаанаасаа суралцаж, өсч дэвждэг. Яахав, өнгөрсөн үе би томоожиж амжаагүй л байсан биз. Гэхдээ миний хийсэн алдаа, буруу хийсэн сонголт бүр надад сургамж болж, өнөөдрийн Парисыг бий болгосон.

5

-Та найз нөхдөө сайн хүмүүс гэж боддог уу. Танд муугаар нөлөөлөөд байгаа найз нэртэй хүмүүсээс салж болдоггүй юмуу?

-Би олон хүнээс зайгаа барьж, найзын жагсаалтаас хассан. Ялангуяа Лос-Анжелост байхад намайг ямар нэг зорилгоор тойрон хүрээлдэг хүн олон байсан. Гэхдээ би тэднээс холбоогоо тасалсан. Гэхдээ Парисын тухай сонин хэвлэл дээр гарсан бүхэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, үдэшлэг цэнгээн гээд болохгүй зүйлтэй л холбоотой байдаг. Хүмүүс янз бүрийн л солиотой түүх зохиож байх юм. Миний тухай бичсэн гэх тэр зүйлүүд өөр хүний тухай уншиж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Миний хэзээ ч очиж байгаагүй газарт хэзээ ч уулзаж байгаагүй хүнтэй хүртэл уулзаж учирсан болгоод л биччихдэг. Тэгэхдээ би ойлгодог, тэд ажлаа хийж байгаа шүү дээ. Тэгэж л тэд цалинжиж, гэр бүлээ тэжээдэг байх даа.

5

-Тэгвэл та яагаад энэ бүхнийг зогсоохгүй, ингээд л бичүүлээд байдаг юм бэ?  Та тэр мэдээллүүдийг няцааж болно шүү дээ. Би архи уудаггүй. Хар тамхи татдаггүй, үнэн сэтгэлээ тэрэнд өгсөн гээд л.

-Худал зүйлд тэгэж ач холбогдол өгч, анхаарал тавих шаардлагагүй. Парис хэн бэ гэдгийг гэр бүлийнхэн, найз нөхөд маань мэдэх болохоор заавал үнэн, худал гэж батлах шаардлага байхгүй. Тэгээд ч би гарсан мэдээлэл бүрийн араас няцаалт, тайлбар хийвэл цуу яриаг улам бүр л дэвэргэнэ шүү дээ. Миний тухай хамгийн буруу ойлголт гэвэл Парис ямар ч ажил хийдэггүй. Зүгээр л гэр бүлийнхнээрээ тэжээлгэдэг гэсэн ойлголт. Энэ бол миний хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, хамгийн буруу ойлголт юм. Би өнөөдрийн энэ нэр хүндийг өөрийнхөө л хүчээр олж авсан. Би гэр бүлийнхнээсээ мөнгө авдаггүй. Миний бичсэн ном “New York Times”-ын бестселлерийн нэг болж байсан юм шүү. Телевизийн хэдэн ч цуврал шоу хийлээ. Бас дууны цомог гаргасан, кино хийсэн гэдгийг хүмүүс санаж байгаа байх. Мэдээж, миний нэрийн хувцас, үнэртэн гоо сайхны брэнд ч бий. Миний нэрийн 17 брэнд бүтээгдэхүүн байдаг.

5

-Үдэшлэг цэнгээнээс болж тань шиг хэвлэлийн бай болсон од цөөнгүй бий. Бритни Спирс, Линдсэй Лохан гээд. Тэдний тухай бас хүмүүс буруугаар ойлгодог уу?

-Бритни бол сайн ээж. Тэр хүүхдүүддээ хайртай. Зөвхөн хэвлэлүүд л худлаа дэвэргэж мэдээллэдгээс энэ бүхэн болж байгаа юм. Лэндсэй Лохан бол насгүй болсон нэгэн. Анх бид хоёр 20,30 удаа шоудаж байсан. Тэр үед би дандаа даадаг байлаа. Би ингэж хамаагүй явахаа болъё гэж шийдэх тэр мөчид Лэндсэй архинд шумбасан.

5

-Тэд бол олны нүдний өмнө унаж боссон хүмүүс. Харин Парис ямар ч асуудал болсон юу ч болоогүй мэт дахин олны өмнө гарч ирдэг. Яагаад?

-Гэр бүлийнхээ ачаар л би хүнд хэцүүг даван туулдаг. Үргэж миний хажууд байдаг ээж аавыг заяасан нь үнэхээр бурхны том бэлэг. Тэд надад зөв бурууг хэлж өгдөг. Ээж маань намайг маш хатуу гараар өсгөсөн гэвэл хүмүүс итгэхгүй л байх даа.

5

-Ким Кардашиан бол таны хамгийн дотны найз. Тэр хөөрхөн Норио охинтой болсон. Таны нас нэлээдгүй явлаа, одоо хүүхэдтэй хэзээ болох вэ?

-Хэн нэгнийг дуурайгч биш. Тэгээд ч хүүхэд төрүүлбэл биеийн галбир их эвдэрдэг гэж сонссон. Над шиг амттанд дуртай хүн хүүхэд гаргах бараг л хэрэггүй байх. Кимдээ хожимдсон ч гэсэн баяр хүргье.

6

-Та тэгээд ээж болохгүй юм уу?

-Би ээж болохгүй. Хүүхдээс илүү мөнгө миний сэтгэлийг догдлуулдаг.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zailaa paris aa:
hun ooriihooroo amidrah saihan l daa bj bolnoo. gehdee hezee negen tsagt huuhedtei bolno shte ene teneg ter uedee onchin yadyy ulsuud arai oirhon sanangdah bh
2013-12-12
bathuu:
bi chamd hairtai paris
2013-12-10
bathuu:
bi chamd hairtai paris
2013-12-10
bathuu:
bi chamd hairtai paris
2013-12-10
bathuu:
bi chamd hairtai paris
2013-12-10
bathuu:
bi chamd hairtai paris
2013-12-10
bathuu:
bi chamd hairtai paris
2013-12-10
bathuu:
bi chamd hairtai paris
2013-12-10
erdene:
good luck! my paris
2013-12-10
erdene:
good luck! my paris
2013-12-10
batbold:
mash uhaalag yum mongo chuhal shuu!
2013-12-10
erdene:
togs emeftei bi parisiin toloo urgelj burhand zailbirdag!
2013-12-10
erdene:
togs emeftei bi parisiin toloo urgelj burhand zailbirdag!
2013-12-10
erdene:
togs emeftei bi parisiin toloo urgelj burhand zailbirdag!
2013-12-10
erdene:
togs emeftei bi parisiin toloo urgelj burhand zailbirdag!
2013-12-10
erdene:
togs emeftei bi parisiin toloo urgelj burhand zailbirdag!
2013-12-10
erdene:
togs emeftei bi parisiin toloo urgelj burhand zailbirdag!
2013-12-10
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/:
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/
2013-12-02
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/:
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/
2013-12-02
hi??:
naizdaa bayr hvrgeh zawgvi l shoudsan bn shtee kkkk
2013-11-25
shar shuvuu:
ene huuhniig l jinhen usan tolgoitoi hoilog yanhan geh bh da. mungu ni neg l udur sergelen zaluugiin garaar orood duusna daa xaxaxa hamgiin suuld ni naiz nuhud ur huuhedgui urchger emgen bolood asramjiin gazar uhlee huleej hevteh bh daa
2013-11-24
зочин:
нээх ч их гэнэн цайлган амьтан биш байнаа зүгээр найзалж байсан найзуудаа доош нь хийгээд муухай л юм кимдээ одоо л гэнэт мэдэж баяр хүргэчиж байх шиг
2013-11-23
kinara:
shine tsagiin songodog ulugchin neg baina da.etsiin etsest hilton iin uv zalgamjlagch bish bsan bol ene hen ch bish de. iim huuhnuud europe d hogooroo l neg bgaa da
2013-11-23
hen negen:
teneg munhag yaduu setgeltei huuhen bna hezee negen tsagt ooriinhoo helsen buhend magadgui haramsah bh daa.huuhed bol amidraliin hamgiin erhem unet zuil gej bi boddog.
2013-11-23
baavai:
saikhan l yariltslaga bolson baina shuu dee. paris hilton gedeg huvi hun busdiig dagaj duuraih albagui shuu dee.
2013-11-23
та нар:
ваа та нар уурлаад бөөн юм болж гэнэ. ингэж ярих чинь хүртэл мөнгө олох арга нь байхгүй юу. парис гэж тэнэг хүүхэн ингэж, тэгэж ярьж гээд л цаашаа дамжуулна, тэгснээ дараагийн ярилцлагатай сонинг нь авч уншина,,,, нэг мэдсэн чинь парис-ын талаар комент биччихсэн сууж байшт би
2013-11-23
зочин:
хүнийг шүүх эрх байхгүй өөрийнхөөрөө аз жаргалтай байвал л болоо
2013-11-22
jade:
tiimee ooriinhooroo l amidrah shn shuu dee. hen negniig duiraaj eej edr boloodl. zugeerl hun bur ooriinhoo huwi tawilangaar yvj bga bolhoor hench heniigch shuumjleh ern bhgui. nadad bol taalagdjiina. yadiin sonirhliig min tataj bga zuil ter l ym chn
2013-11-22
paris:
yu shan dur shan.
2013-11-22
paris:
jargaltai l baival bolooshd jiriin humuus shig amidrah albatai yu?!!!!
2013-11-22
зочин:
манай уих гишүүн содбилэг түүний эхнэрийн найз гээ биз дээ хамт шоудаж байгаа зургаа тавьсан байсан. ер нь хүн мөнгийг яаж олсноосоо шалтгаалж үнэ цэнийг нь мэдэрдэг байх билл гейтс гэхэд л 0-н эхэлсэн одоо бүх мөнгөө буяны үйлсэд зориулхаар гэрээсэлсэн гэдэг
2013-11-22
okok ok:
gehdee unenee helsen ni saihan l baina shdee. hudlaa neeh saihan eej aav geed l bainga shoudaad huuhdee guilagchin shig amidruulj baisnaas ene deer shdee shuluuhan zugeer
2013-11-22
hgfkl:
үнэн мэдрэл муутай иймэрхүү нөхдүүд хүн гэдэг чанарыг хүн төрөлхөнтнөөс холдуулсаар байгаа юм да
2013-11-22
ghgd:
ингэж их мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө гэж байгаа хүүхэн бүх мөнгөө өгөөд ч жирэмсэлж чадахгүй байвал таарна.
2013-11-22
iokj:
tehdee l neg tiim yum.yamar ch huniig mungu iim bolgono
2013-11-22
irgen:
huurhii nuuj nerelhelgui unen uchiraa l helj bna. neg bodoliin tsailgan sain huuhen, saihan ch huuhen yom.
2013-11-22
bakk:
hogin nuhur bn da
2013-11-22
zochin:
yun aimariin nzda tegeed bayar hurgeegui odo l hun helheer sanaand n orood bayar hurgej bgamu, ungursun ch gesen bayar hurgie genuu kk jhn hun chanargui yum da, bas arhind shumbasan intr.,
2013-11-22
lili:
teneg erguu huuhen bi tedniig yduu bolgoogui ch geh shig
2013-11-22
sanal:
chamd hamaagui.
2013-11-22
kkkk:
naiziigaa muuhai helj bna . oodgui yumaa
2013-11-22
lolo:
archaagui zavaan huuhen ve. ene er ni haanaas garaad irsen yum ve. umnuus ni uruvduj bna. amidral bayan shuu dee. getel ene chigii odoo yu ch medehgui zovhon mongo geed amidralaa duusgah yum bna doo.
2013-11-22