Дөрвөн үсэг хасахыг эсэргүүцсэн санал их иржээ

img

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт  723 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирснээс  57.9 хувьд нь хариу өгсөн байна. Иргэдээс боловсролын салбартай холбоотой санал хүсэлт түлхүү иржээ. Оюутнуудын 70.000 төгрөгийн тэтгэлгийн талаарх асуултад   БШУЯ-аас  УИХ-аар Дээд боловсрол суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, үндэсний 70.000 төгрөгийн тэтгэлгийг суралцагчдын сурлагын амжилтыг харгалзан 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр олгохоор баталсан. Үндэсний тэтгэлгийг олгох, суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно. Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн дагаж мөрдөнө.

Цагаан толгойн 4 үсгийг хасахыг эсэргүүцсэн санал  олон иржээ.  2013 оны 2  дугаар сарын 2-нд гарсан Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын дагуу Монгол хэлний үсгийн дүрмийн толь боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.  Ажлын хэсэг ямар нэгэн үсэг хасах талаар яриагүй, энэ талаар шийдвэр гараагүй гэсэн хариуг БШУЯ-аас өгч байна. Уг тогтоолд бага насны хүүхдэд эх хэлний сэтгэхүйг нь хөгжүүлэх  сонирхолтой арга хэлбэрээр зааж үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх, монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн албаны ажлын байрны тодорхойлолтод  монгол хэлбичгийн мэдлэгийн түвшинг харгалзах ур чадварын шаардлагыг нэмж тусгах, Хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирил бичгээр бичиж байх зэрэг заалт орсон юм.

 

Хүний хөгжил сангаас олгох 500,000 төгрөгний талаар хандсан иргэдийн асуултанд  НХҮЕГ-аас Хүний хөгжил сангаас олгох хишиг хувийн 500,000 төгрөг (сар бүр олгож байсан 21,000 төгрөг)-ийг огт аваагүй байгаа иргэдийн мөнгийг 2013 оны 12 сарын 01-ний хүртэл олгож байна. Мөнгөө авахын тулд иргэн та харъяа нийгмийн халамжийн байгууллагад хандаж хүний хөгжил сангийн дэвтрээ нээлгэх шаардлагатай. Дэвтэр нээсний дараа таны нэрээр мөнгийг арилжааны банкинд  шилжүүлнэ гэсэн хариулт өгчээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэрэндулам:
4 үсэгнээс гадна монгол хэл бараг байхгүй болж байгаа юм бишүү .үүн дээр анхаараачээ.гуамжинд байгаа хаягууд юү гэж байгаа ч юм баахан гадаадаар бичсэн тогтооход ч бэрх,ялангуяа сэтгүүлчид телевизийн хөтлөгчид урлагийхан гэх зэрэг хүмүүс гадаад үг оруулж ярихаа болиочээ. эх хэлийг авч үлдэх хүмүүст үлгэр дууриалал өгөх хүмүүс чинь та нар шүү. мөн сэтгэгдэл бичихдээ ганц үсгийн солиод л эх хэлээрээ бичиж байгаач уншихад их амар байх юм даа.
2013-11-23
щинхээ:
щаавааваас.даа щ үсгээ л хас л даа
2013-11-23
щинхээ:
щааваа*а щ үсгээл хас л даа
2013-11-23
eh oronch emee :
yoh yyr hiih sanah sedeh yum alga bnyy tamini ee ter 4 vsgiig hasahaar manai yls syga hujij vndesnii ayulgvi baidaldaa sanaa zowohoorgvi boloh yum yy haa* yum bolioch 76 s gana 2800000 barag 3000000 ard irged bnshvv bolitsgo
2013-11-23
багш:
монгол бичигтээ л орчихъё л доо тэгээд наад 4 үсэг чинь огт хэрэглэгдэхгүй ш тээ
2013-11-23
өлзий:
ямар их зав зайтай засгийн газар вэ энэ 4 үсэг хоол нэхээд байна уу байх ёстой , байсаар байсан байнга хэрэглэдэг хэдхэн үсгийг зүгээр орхиод өгөөч бид яахав энэ хэдэн хүүхдийн сурлага энэ тэрд яаж нөлөөлөх вэ???
2013-11-23
алтаа:
й-ээс бусдыг нь хас хас. компьютерийн гар дээр ч гэсэн о‘ор тэмдэгт орлуулах боломжтой болно.
2013-11-23
ц.нацагдорж:
төрсөн үр хүүхэд "монгол бичиг"-ээ тоохгүй хээр хаячхаад, өргөж авсан хүүхэд "кирилл" үсэгтээ яасан ч их хайртай юм дээ. ингэж мэдэхгүй байж, мэдэгч болж маргаж байхаар төрсөн үр хүүхдээ хайрлаж, "монгол бичиг"-хайрлаж, хамгаалж байхсан даа монгол ахан дүүсээ
2013-11-22
zochin:
4 useg bitgii hel bugdiig ni hassan ch yahavdee. oros manaih 2-s uur uls kril useg heregledeg yumuu. ireiduigee bodvol latin useg , huuchin mongol bichig 2 - g hosluulj hereglevel bidend l heregtei.
2013-11-22
ard tymen mini:
4 yseg yah ve taminee. naadah chini niigmiig tooryylj baigaa sedev. arduur ni dollar osood l baina. calin nemeh ch shou bololtoi. amidral tuildaj baina.
2013-11-22
pdoo:
oroldood hereggui dee khend ch gai boloogui tegbel huuchin mongol bichigee mun oorchil
2013-11-22
масс гэж масс шүү дээ:
хэзээ мэргэжлийн түвшинд шийддэг асуудлыг нийтээс асууж шийддэг болчихоо вэ, тийм юм гэж хаана ч байхгүй, хэл бичгийн асуудлаа, одооний энэ кирилл цагаан толгойн будлианаа хэлний мэргэжилтнүүд нь яаж засаж залруулахаа мэдэг, хэрэглээнд яаж оруулахаа төр засаг нь мэдэг хүмүүс ээ. хэзээ та нар дүрэм зохиох эрхтэй болчихсон юм. тийм бол замын хөдөлгөөний дүрмээ санал асуулгаар өөрчилчихөөч, үргэлжилсэн дан болон давхар зураасыг байхгүй юм шиг явдаг нөхдүүд ямар санал өгөх бол аан түүнтэй л адил юм та нар хуцаж байна.
2013-11-22
гариг:
щ-г л хас даа. энэ үсэг ямар монгол үгэнд ордгийг мэдэхгүй юм, ойлгомжгүй үсэг, оростоо л байдаг юм байгаа биз
2013-11-22
kkkkkkkk:
has ch l bolhgvi shv.... shal teneg asuudal bn. odoo surch bga. urd ni biched sursan hvmvvs yagad ch dasahgvishde boddoo morii honii hairii ged. l
2013-11-22
aaaаа:
хүмүүс шинэ зүил хүлээж авахдаа тааруухан юм даа. ямар ч хэрэггүи үсэгнүүд. гээгдэх эгшигиин дүрэм ч бас эргэлзээтэи дүрэм. зассан ни дээрээ.
2013-11-22
зочин:
"ъ" энэ дээр будлиад байдаг хасмаар ч юм уу.
2013-11-22
зочин:
"щ" үсгийг хас.
2013-11-22
fgjty:
bi 1-r angiin xuuxedtei xun.bagsh ni ue-eer tasalj unshuul gexiin.tegej unshuulax gexeer ugiin undes ni ebdreed xuuxed oilgoxgui yum.ji*e ni үхэр gej unshuulj baisnaa үхрээ bolchixoor nogoox maani gaixaad bna.yagaad oor bolchixoj baigaan geed.neeree shal oor ug bolchixiin.uuniig ueer tasalj unshuulxaar үх-рээ gej buruu un*d bna.ugiin undes ni uxer-ee gej unshix baital ux-bolchix yum.
2013-11-22
зочин:
үсгийн тэмдэгт хасаж байгаа гэдгийн сайн ойлгуулаагүй болохоор зөв ойлгоогүй хүн юу ч гэж санал өгнө шүү дээ, худам монгол бичигт хэрэглэдэггүй үсгүүд шүү дээ. монгол бичигт зүгээр "и" тэмдэгтээр бичдэг үүнийг мэдэхгүй учраас буруу санал өгдөг байх аа. түүнээс биш хэлдэг ярьдаг бичдэг нь хэвээрээ шүү дээ.
2013-11-22
эргүү:
эшчэ-г л ха*г юм байгаа биз бусад нь хэрэгтэй хэрэглэгдсээр байх үсэг шүү щ бол яахав хэрэг болохгүй эд
2013-11-22
....:
эх хэлээрээ оролдож хэрхэвч болохгуй.
2013-11-22