Иракт дараалласан халдлага гарлаа

img

Иракийн нийслэл Багдад хотоос хойд зүгт 65 км-ийн зайд орших Садяан хотод томоохон халдлага гарсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Цагдаагийн ажилчдын мэдээлж буйгаар 50 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтсан гэнэ. Харин энэхүү хэргээс нэг цагийн дараа нийслэл Багдадын Амирия дүүрэгт халдлага гарч  долоон хүн амиа алдаж, 18 хүн шархадсан хэрэг гарчээ. Мөн нийслэлээс 100 км цаана орших Тажи, Мосул хотод халдлага гарч 40 хүн амиа алдсан хэрэг гарсан байна. Цагдаагийхан энэхүү хэргийг үйлдсэн байх магадлалтай гэх таван хүнийг барьсан гэнэ.

1

Ирак улсад сүүлийн таван жилийн хугацаанд байдал хурцдаж босогчид алан хядагчид болон шашны мөргөлдөөн эрс нэмэгдсээр байгаа юм. Аль-Каидагийн зүгээс ч гэсэн Иракт халдлага үйлдэх нь улам олширч өчигдөр гэхэд л Ливаны элчин сайдын яаманд дэлбэрэлт зохион байгуулж 15 хүн амиа алдсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
амеркийн ардчилал хөгжиж байгаа нь энэ дэ.
2013-11-22