Гурилын үнэ өсчээ
Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.4 хувь өсчээ. Тодруулбал, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.7 хувиар, дээд зэргийн савласан гурилын үнэ 1.9 хувиар, 1-р зэргийн задгай гурил 2 хувиар, 2-р зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувиар өмнөх сараас өсчээ. Мөн элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өссөн мэдээг Үндэсний статистикийн хорооноос өгч байна. Харин цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар буурчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ