Би хэзээ ч Майли Сауристай нийлэхгүй
Майли Саурисын сүйт залуугаар хэдийнэ олны танил болсон жүжигчин Лиам Хемсворт “Hollywood” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр Майлигаас яагаад салах болсон тухайгаа дэлгэрэнгүй ярьсан аж.
1
Сэтгүүлч “Чи Майли Сауристай дахин нийлэх бодол байна уу, яагаад салсан юм бэ” гэж асуужээ. Уг асуултад Лиам “Би Майлитай дахин нийлэхгүй. Нийлэхийг ч хүсэхгүй байна. Сүүлийн үед хийж байгаа үйлдлүүд нь огт таалагдахгүй байна. Би Майлиг 15 наснаас хойш мэднэ, түүнд зүрхээ худалдсан ч гэж хэлж болохоор. Тэр уран бүтээлээсээ болж хэтэрхий задгай болж байгаагаас их хэрүүл гардаг байлаа. Би одоо бодоход маш зөв шийдвэр гаргасандаа баяртай байна. Тэр ч гэсэн өөрийнхөө шинэ төрхөндөө дуртай байгаа нь нэгэнт ил болсон. Одоо хүртэл Майлигийн гэр бүлийнхэн нь бид хоёрыг сайн найзууд хэвээрээ үлдэхийг гуйсаар байгаа” гэж хариулсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ