Л.Эрдэнэчимэг: Лоббид автсан гишүүд хуулийг өөрчлөхөөр зүтгэж байна

img

Тамхины хяналтын тухай хуул өнгөрөгч гуравдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлээд байгаа билээ. Хуулийн үндсэн зорилго нь дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх, хүүхэд, залуучуудыг тамхинд орохоос хамгаалах явдал. Учир нь хууль хэрэгжиж эхэлснээс хойш дотоод орчинд тамхи татахгүй болсоноор гэр бүлээрээ хоолны газар, ресторанд тамхигүй орчинд цагийг өнгөрүүлэх боломж бий болсон гэж бүх нийтээрээ дэмжиж байгаа билээ.Ерөнхий боловсролын сургуулиас 500 метр зайд тамхин бүтээгдэхүүн зарахыг хориглосноор тамхинд ордог нас болох ахлах ангийн сурагчид завсарлагаанаар тамхи татдаг байдал эрс багассаныг ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаа харуулжээ. Хэрэгжээд найман  сар болж байгаа энэ хуулийн төсөлд  УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулан гишүүдээс гарын үсэг цуглуулжээ. Харин энэхүү өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг  эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийсэн юм.

Уг  хуулийн төсөлд  хэд хэдэн  заалтуудыг өөрчлөхөөр зорьж байгаа юм байна. Жишээ нь,  Хуулийн 3.1.11 дэх заалтыг “Тамхи татах зөвшөөрөгдсөн цэг” гэж утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэж өгсөн агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарласан тасалгаа”-г хэлнэ гэжээ.  ДЭМБ-аас гаргасан Тамхины суурь конвенцид зааснаар Агааржуулалтын тоног төхөөрөмж бүхий тусгай тасалгаа нь хаалга онгойх хаагдах үед гадагш тамхины утаа алдагдсаар байдаг бөгөөд хавь орчиндоо байгаа хүмүүс дам тамхидалтанд үргэлжлүүлэн өртсөөр байдаг тул тамхины хяналтын хуульдаа Дотоод орчинд тамхины цэг байгуулахыг хориглох ёстой аж.

Харин манай хуулиар тамхи татахыг хориглосон газруудыг зааж өгсөн нь бусад газар тамхи татах нь хориотой биш гэсэн утгатай. Тиймээс задгай газар тамхины цэг бий болгох нь нээлттэй юм байнаХэрэв олон нийтийн хоолны газар, бар, ресторан гадна талбайдаа үнсний сав бүхий хогийн сав байрлуулснаар тамхи татах цэгийг байгуулах эрх нь нээлттэй байгаа.

 

УИХ-ын гишүүн Н.Эрдэнэчимэг мэдээлэлдээ "Хуулийн 6.7.14 дэх заалтын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэсэн заалтыг 100 метр болгон өөрчлөхөөр болжээ. Энэхүү заалтыг эсэргүүцэж байгаа үндэслэл нь сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад тамхинд анх орж байгаа нас 13-14 наснаас эхэлж байгаа бөгөөд жил ирэх тусам энэ насны тамхидалт эрс ихсэж байгаа, ихэвчлэн сургуулийн хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд бие биедээ тамхи татахыг зааж өгдөг, бага мөнгөнд хамгийн ойрын цэгээс ширхэгээр тамхи худалдан авдаг тул хүүхдүүдийг тамхин бүтээгдэхүүнээс хол байлгах үүднээс 500 метрийн зайд тамхи зарахыг хориглосон. Монгол Улс нь хамгийн хямдхан тамхин бүтээгдэхүүнтэй улсын тоонд ордог бөгөөд дээрх ковенцид зааснаар жижиглэн худалдааны үнийн 60%тай тэнцэх хэмжээнд онцгой татвар тавих ёстой байдаг.

Энэ заалтыг хассанаар тамхи нь хямд үнэтэй байсаар байж, хүүхэд залуус тамхи худалдан авсаар байх болно гэсэн үг юм.Тамхины хяналтын тухай хууль батлагдах явцад дээрх шаардлагуудыг УИХ-ын гишүүдээр дамжуулан тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс лоббидож байсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэ лобби үргэлжилсээр байна. Хууль батлагдаад нэг жил болоогүй байхад иймэрхүү лоббид автсан гишүүд хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал гэж үзэж байна" хэмээсэн юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

er hun:
amydral medehgui boldiin bn6 teneguud
2013-11-24
эрүүл хүн:
хууль нь зөв өөрчлөх шаардлаггүй эрдэнэчимэгээ наад муусайн чинь өөрсдөө тамхи оруулж ирдэг учир эсэргүүцэж байгаа нь тэр харин одоо улам чангатгах хэрэгтэй одоо харин замбараагүй болох тийшээ хандаж байна
2013-11-23
bencxxz:
oorchloh heregtei!! er n huuli batlana gedeg togloom bish shuu setgeliin hoorloor gajig gajig huuli durem gargahaa bolioo
2013-11-23
зочин:
шал тэнэг ногоон нүдэн 20 сая-д шунаж байгаа юм
2013-11-23
зочин:
тамхины далд наймааны хууль болсон
2013-11-23
shal hudlaa:
naad heregjdeggyi balai huulia saijruulah arga tal baina uu. yaj hen arga hemjee avah ni todorhoigyi baahan material byrdyyleed ehleed prokuror daraa ni shyyh . shal teneg huuli. gazar deer ni arga hemjee avah erhgyi bol hen ter huuliig heregjyyleh yum be.
2013-11-22
irgen:
chi tumniig hulhi emeer horduulhgui baih aa l bod. ternees cham shig yum huuli hiichihdeggui yum za. muu mal.
2013-11-22
зочин:
эрдэнэчимэг гишүүнээ ! тамхины хууль хэрэгтэй ч зарим заалтууд нь дэндүү хатуу байгаад байна аа. одоо архиндаа хууль гаргаа... тамхи татсан хүн ,, хүн алсан гэж сонсогдоогүй шүү, архи уусан хүн л хүн алаад хүчин хийгээд байгаа шүү....
2013-11-22
zochin:
hulih jorgui em zardag gar baij uuruu ih hurald oruuta l busdig daramtalj ehleh yuma chi bolvol busad hamaagui yu novshoo
2013-11-22
иргэн:
энэ їнэхээр мулгуу юм уу эсвэл олдмол оюуны хомсдолтой юм болов уу. одоо цагт машинаар гайхуулаад суудаг мангуу хэр олон бол
2013-11-22
бенз:
"бенз" чимгээ ккк
2013-11-22
cfzjhztrfxk:
erdenechimegee amidrald niitssen um yariach. onigootoi benz chimgee
2013-11-22
төмөрөө:
хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна, амьдралаас тасарсан, хэрэгжих үндэслэл муутай хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байна. нэг жил болоогүй байхад өөрчлөлт орж болохгүй ч гэх шиг, амьдралд нийцэхгүй бол 1 өдрийн дотор ч өөрчлөлт орноо
2013-11-22