Өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлно

img

Өрхийн амжиргааны төвшинг тодорхойлох улсын хэмжээний судалгаа энэ сарын 25-наас ирэх сарын еснийг хүртэл явагдана. Судалгаа явуулснаар Монгол Улсын нийт өрхийн 2,9 сая иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан салбар дундын цахим мэдээллийн сан бүрдүүлэх юм байна. Судалгаанд ажиллуулах 10 гаруй хүний дунд сургалт зохион явуулж, нийт өрхийн жагсаалтыг бэлтгэн,  аймаг, сум, дүүрэг, баг, хорооны  өрхүүдийн газрын зураг бэлэн болжээ.

Судалгаанд ажиллах судлаач, жолооч, мэдээлэл шивэгч, хөтөч нарыг боловсрол, бичиг үсгийн чадамж, харилцааны соёл, ажлын туршлага зэргийг харгалзан сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллажээ. Гэр хорооллын өрхүүд судалгааны хугацаанд нохойгоо хорьж, судалгаа авах тоологч нарын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг  ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ анхааруулав.  Судалгааны үеэр  иргэд иргэний цахим үнэмлэхээ гэртээ байлгах хэрэгтэй аж.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ