Ж.Батзанданы асуулгад Засгийн газар хариулж байна

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн асуулгад  Засгийн газар хариу өгч байгаа юм. Тэрбээр “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын талаар, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаар, Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаарх тус тус асуулга тавьсан юм. Тиймээс түүний асуулга Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар хариулт өгөх юм. Яг одоо Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байна. Хордлогын үндэсний төв байгуулах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд онцолж байлаа. Ялангуяа архины хордлого дийлэнх хувийг эзэлдэг байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ