Нэгдүгээр эгнээг “тэдэнд” зориул
Нийслэл хотын иргэдийг бухимдуулдаг олон асуудлын нэг нь замын түгжрэл. Замын түгжрэлд үнэ цэнэтэй цаг хугацаагаа алдаж, хэн нэгэн рүү яарч яарч сандарч, бачимдах үе цөөнгүй тохиолддог. Хэдий их яарч сандарна тэр хэрээр замын түгжрэлд таг гацсан унаанаасаа гараад гүймээр санагдах ч үе бий. Тэгвэл ард иргэдийн эрүүл энхийн төлөө үйлчилдэг Түргэн тусламжийн эмч нар, хүний амь насны, эд хөрөнгийг аврахын тулд мөч хоромтой уралдах Онцгой байдлын гал унтраах албаныханд энэ замын түгжрэл үнэхээр их саад бэрхшээл учруулдаг гэдэг.
da
Үүний нэг жишээ нь, өнөөдөр 12 цагийн орчим Баянбүрдээс Дөлгөөн нуур хүрэх замд түгжирсэн Онцгой байдлынхан эсрэг урсгалд орж тойруу замаар давхисан бол түргэн тусламжийнхан эсрэг урсгалаар хөдөлгөөнд оролцож байсан юм.
йы
Уг нь автозамын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр, такси, онцгой, цагдаа түргэний тэргийг явуулах журам хүчинтэй байгаа. Энэ журам зөвхөн баруун, зүүн дөрвөн замд үйлчилдэг. Гэхдээ их хотын иргэд хотын соёлтой байж, бусдын төлөө ажиллаж байгаа тэдэнд зам тавьж өгдөг ухамсартай байх ёстой. Тухайн үед аз болж түгжрэлтэй замын эсрэг урсгал чөлөөтэй байсан тул Онцгойгынхон хашлага давснаар дуудлага өгсөн газар луугаа хурдлан давхисан юм.
бйы
Тиймээс нийслэл хотын автозамын хөдөлгөөнд оролцогч жолооч та Онцгой, цагдаа, түргэн тусламжийн автомашины зорчих нэгдүгээр эгнээг чөлөөлж хөдөлгөөнд оролцож байхыг хүсч байна. Та эдгээр онцгой албадын автомашинд зам тавьж өгөхийг хүсэхгүй байж болно. Та ч бас яарч байж болно.
жөыб
Гэхдээ нэг л юмыг санаж яв. Хүн ардынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө цаг мөчтэй уралддаг тэд маань таны хайртай хэн нэгний төлөө, найз нөхдийн тань хайртай хүний амь насыг аврахаар дуудлага аваад явж байгаа ч юм билүү. Хэн ч таашгүй, амьдрал үргэлж өөрийн нууцтай байдаг юм шүү.
йөбы
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ