Экспортын орлогыг 2 дахин өсгөх боломжтой

img

Нүүрс, төмрийн хүдрийг тээвэрлэлтийн зардал их, байгальд хөнөөлтэй байдаг. Манай тээвэрлэлтийн зардал Австрали улсынхаас хоёр дахин өндөр гэсэн судалгаа гарсан.  Уул уурхайн бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд тран­зит тээврийн асуудлыг шийдэх, нэмүү өртөг шингээж экспортлох шаард­лага­тай. Нүүрсээ угааж баяжуулаад гаргахад нэг тонноос 10-аас доошгүй ам.долларын ашиг олохоор байгаа юм.

Өгөөжийг дээшлүүлэхэд техник, технологи, инноваци, менежментийг байнга шинэчилж байх ёстой юм гэдгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлж байна. Ингэснээр 2016 онд экспор­тын орло­гыг хоёр дахин өсгөх боломжтой болох гэнэ.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hihoho:
exportlood bdg uldh horongo bnuuu
2013-11-26