Н.Удвал сайд “Fairy”-ны харшилтай
Чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байв.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуухаас гадна “зовлон”-гоо ч хуваалцав. Тэрбээр утааны болоод ахуйн хэрэглээний хордлого их байгааг сайдад анхаарууллаа. Ялангуяа ахуйн хэрэглээний “Fairy”-гийг хордлогод их байгаад онцоллоо. Түүний хэлсэнтэй Эрүүл мэндийн сайд ч санал нэг байгаагаа хэлээд “Хэрэглээний хордлого байгаа. Би ч бас“Fairy”-ны харшилтай болчихсон. Үүнд анхаарч ажиллана” гэсэн юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ