Ю.Тимошеког гадаадад эмчлүүлэхийг хориглов

img

Албан тушаалаа ашиглаж, ОХУ-тай байгалийн хий нийлүүлэх хууль бус гэрээ хийсэн хэргээр долоон жилийн ялаа эдэлж байгаа Ерөнхий сайд асан Юлия Тимошеког хилийн чанадад эмчлүүлэх тухай хуулийн төслийг Украйны хууль тогтоох дээд байгууллага “Рада”-д хэлэлцсэн ч дэмжээгүй байна. Түүнийг эмчлүүлэхээр сөрөг хүчнийхэн хуулийн долоон ч төсөл боловсруулж оруулсан ч парламент нэгийг нь ч батлаагүй буцаажээ.

1

Хуулийн төслүүдийг нь батлаагүйгээс хуралдааны төгсгөлд сөрөг хүчнийхэн “Завхарсан амьтад” хэмээн орилж, гартаа таарсан юмаа шидэцгээсэн байна. Ю.Тимошенког гадаадад эмчлүүлэх асуудал нь Украйн улсыг Европын холбоонд элсүүлэх болзлын хамгийн гол нөхцөл байсан гэж “ВВС” агентлаг мэдээллээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ