Ихэнх нутгаар цас орно

img

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Хүрэн бэлчир, Дархадын хотгор Идэр, Тэс голын Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм хүйтэн, Говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм  хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна.  Салхи хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ