Яаралтай ажлын хэсэг гаргажээ
Баянхошуун нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ауйн нэгж, байгууллага, айлуудыг цэвэр усаар хангадаг Баянхошууны доод станцын барилгын шал цуурчээ. Үүнээс болж тухайн хэсгийг цэвэр усаар хангахад хүндрэл учрах эрсдэл бий болоод байгаа юм байна. Тухайн гэмтлийг яаралтай засахаар Ус сувгийн удирдах газраас ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ