Хо Ши Миний бунханд цэцэг өргөжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Азийн зарим орнуудад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ нийслэл Ханой хот дахь Үндэсний баатруудын хөшөө болон Хо Ши Миний бунханд өчигдөр цэцэг өргөсөн байна. Вьетнамын дайнд амь эрсэдсэн, нэр нь үл мэдэгдэх дайчдад зориулагдсан Үндэсний баатруудын хөшөөнд гадаадын төлөөлөгчид цэцэг өргөж, дараа нь Хо Ши Миний бунхныг зорьдог уламжлалтай аж.
Вьетнамын Засгийн газар гадаадын жуулчдыг татах, хотын түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах үүднээс Ханой хотын төвийн эртний түүхт 36 гудамжинд барилга бариулахыг хоригложээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ