Азийн эмэгтэй парламентчид чуулж байна
Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн уулзалт “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулж байна. Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСУ-ын эмэгтэй парламенчид хүрэлцэн ирсэн юм. Японы парламентын төлөөөлөгч хүрэлцэн ирэх байсан ч тодорхой шалтгаанаар ирж амжаагүй байна.
asd
З.Энхболд: УИХ-д эмэгтэйчүүдийн санаачилга томоохон үүрэг гүйцэтгэж байна
asf
Чуулга уулзалтыг УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрбээр
- Өнгөрсөн 2012 онд болсон парламентын ээлжит сонгуулиар 11 эмэгтэй Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нь манай улсын сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болсон. Өнөөдөр УИХ-д эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал санаачилга томоохон үүрэг гүйцэтгэж байна. Манай оронд төдийгүй бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүд улс орныхоо амьдралд улам их үүрэг гүйцэтгэж, шийдвэр гаргах түвшинд олноороо ажиллах болсон нь нийгмийн дэвшлийн илрэл гэж үзэж байна. Цаашид манай орны хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог улам нэмэгдүүлэх томоохон орон зай, боломж байгаа.УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт зохион байгуулагдаж, бүс нутгийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ард түмний төлөөлөл-парламент хоорондын сайн харилцаа, түүний дотор эмэгтэй гишүүдийн үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэ удаагийн чуулга уулзалт боловсролын сэдвээр чуулж, Зүүн хойд Азийн хөгжилд хамгийн их ач холбогдол бүхий энэ чухал сэдвийг хөндсөн нь залуу үеийг энх тайванч, эх оронч, хүлээцтэй, бусдын үзэл бодлыг хүндэлдэг, маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх чадвартай болгон хүмүүжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна. Хүүхэд залуучуудыг ийм хүмүүжлээр хүмүүжүүлэхэд гэр бүл, ялангуяа эх хүний үүрэг онцгой нөлөөтэй.
a
Иймээс гэр бүлийн тулгуур болсон эмэгтэй хүн, эх хүн байхын зэрэгцээ парламентын гишүүний хувьд боловсролыг бүх нийтэд хүртээлтэй, хүний төлөвшилд чухал үүрэгтэй салбар болгож хөгжүүлэхийн тулд та бүхэн их зүйлийг хийж чадна гэж итгэж байна. Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчид бүс нутгийнхаа, цаашилбал дэлхий дахины энх тайван, хөгжил дэвшлийн төлөө хүчин чармайлтаа нэгтгэн хамтарч ажиллавал та бүхний нөлөө, дуу хоолойны эрч хүч хэд дахин нэмэгдэх нь дамжиггүй. Монгол Улсын хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил дэвшлийн төлөө үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Өнгөрсөн 2012 онд манай улсын санаачилгаар НҮБ «Ардчиллын боловсрол»-ын тухай тогтоолыг санал нэгтэй батласан. Энэ тогтоолыг НҮБ-ын гишүүн бүх орон, түүний дотор Зүүн хойд Азийн бүх улс орнууд дэмжсэн. Энэ дэмжлэгт бид гүнээ талархаж байдгийг энд онцлон тэмдэглэе. Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын энэхүү чуулга уулзалт цаашид олон орон, бүс нутагт үлгэр дууриалал болж, эмэгтэйчүүд, түүний дотор эмэгтэй удирдагчдын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны нэг чухал бүтэц болж өргөжинө гэж итгэж байна хэмээлээ.
A
М.Батчимэг: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байхын хэрээр амьдрал сайжирдгийг цаг үе харуулж байна
A

Л.Болд: Боловсролоор дамжуулан хөгжлийг урагшлуулахаар зөвлөлдөх нь цаг үеэ олсон алхам
AD
-Манай гадаад бодлогын нэг чухал тэргүүлэх зорилт бол Зүүн хойд Азийн улс орнуудын хооронд энх тайван, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, хамтын ажиллагааны тодорхой механизм бий болгох явдал юм. Бид манай зургаан оронд тулгарч буй нийтлэг асуудлууд, бидний нийтлэг ашиг сонирхлын сэдвүүдээр яриа хэлцээ өрнүүлж, эдгээр асуудлаар хамтран ажиллавал бие биендээ харилцан туслаж, хамтын хүчээр улс орноо хөгжүүлэх боломж илүү их байх билээ. Зүүн хойд Азийн зургаан орон бүгд энх тайвныг бэхжүүлж, хөгжил дэвшилдээ амжилт олохын төлөө зүтгэж байна. НҮБ 2012 онд Монгол Улсын санаачилгаар санал нэгтэй баталсан «Ардчиллын боловсролын тухай» тогтоолдоо «Боловсрол нь ардчилсан институциудыг бэхжүүлэх, хүний эрхийг хэрэгжүүлэх, олон улсын хөгжлийн зорилтууд, түүний дотор Мянганы Хөгжлийн зорилтуудад хүрэх, хүний чадавхийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэхэд нэн чухал болохыг хүлээн зөвшөөрсөн» билээ. Иймд боловсролоор дамжуулан энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулах тухай сэдвээр та бүхэн зөвлөлдөх гэж байгаа нь туйлын цаг үеээ олсон алхам юм. Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчид энэ чиглэлээр нэгдэж ажиллахаар шийдвэл парламентын эмэгтэй гишүүд өөрсдийн хамтын ажиллагааны механизм бий болгохыг зорьсон, бүс нутагтаа төдийгүй, дэлхий дахинаа анхдагч санаачилгын нэг болох юм. Та бүхэн ийм хамтын ажиллагааны механизмын хэлбэр, зохион байгуулалтын талаар нухацтай ярилцана гэж итгэж байна гэсэн юм.
ch
Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байгаатай холбогдуулан Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Обүчи Юүко мэндчилгээ ирүүлснийг зочдод уншиж танилцуулсны дараа төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэллээ. Нэгдүгээр хуралдааны үеэр төлөөлөгчид Ардчилалын боловсролын асуудлаар НҮБ болон ЮНЕСКО-гоос гаргасан тогтоолууд, Энх тайван ба хөгжил дэвшлийг урагшлуулахад дэлхийн иргэнийг төлөвшүүлэх ЮНЕСКО-гийн зорилтын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцлээ. c g Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ