Утас чагнасны үр дүнд 100 мянган хэргээс хамгаалсан
АНУ-ын тусгай албад телефон утасны яриаг чагнах эрхтэй байх нь терроризмтэй үр дүнтэй тэмцэхэд тустай хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн терроризмийн эсрэг тэмцлийн зөвлөх Лиза Монако мэдэгдэв. Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газар зэрэг тусгай албадын чухал үүрэг оролцоог мартаж болохгүй хэмээн тэрбээр хэлж байна. “Тусгай албадын ашигладаг хөтөлбөр, програм хүмүүсийн амьдралыг аварч байдаг. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд 100 мянга гаруй террористуудын төлөвлөгөөг таслан зогсоосон. Харин сүүлийн үед биднийг иргэдийнхээ хувийн нууцад халдсан гэх үндэслэлээр АНУ-ын гадаад харилцаа маш их муудаж байгаад үнэхээр харамч байна гэж” Ерөнхийлөгчийн зөвлөх онцолжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ