Хэрэглээний үнийн индекс 13 хувиар өсчээ

img

Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны 12 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 2.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.0 хувиар өслөө. Инфляцийн жилийн дундаж түвшин 10.1 хувь байв. Хэрэглээний үнийн улсын индекс 2010 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 13.0 хувь өссөний дотор хүнсний барааны бүлгийн үнэ 18.6 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 10.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 12.7 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээнийх 14.6 хувь, боловсролын үйлчилгээнийх 18.8 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 12.8 хувь өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд эдгээрээс бусад бүлгийн үнэ 1.3-6.6 хувиар өсчээ.

Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 5.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Согтууруулах ундаа, тамхины болон хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн тус бүр 0.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлш болон зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх тус бүр 0.3 хувь, гэр ахуйн тавилга, бараа, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ, тээвэр болон бусад бараа, үйлчилгээнийх тус бүр 0.1 хувиар өсчээ. Харин эдгээрээс бусад бүлгийн дүн тогтвортой байлаа.

Хэрэглээний үнийн сарын индекс улсын дүнгээр 2010 оны эхний 5 сард өмнөх сартай нь харьцуулахад 2.0-3.2 хувиар өсч байснаа улирлын чанартай барааны нийлүүлэлттэй холбоотойгоор 6 болон 7 дугаар сард уг индекс 1.5-2.8 хувиар буурчээ.

Түүнчлэн 9 дүгээр сард 0.7 хувиар буурч, сүүлийн 3 сард 0.4-2.4 хувиар өсөв. Хэрэглээний үнийн индекс 2010 оны хувьд 5 дугаар сард хамгийн өндөр өсч, харин 7 дугаар сард хамгийн их  Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2010 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс бүх аймаг, Улаанбаатар хотод 6.2-18.3 хувиар өссөн байна. Үнийн өсөлт Өвөрхангай, Хэнтий, Говьсүмбэр, Завхан, Сэлэнгэ, Баянхонгор, Булган, Дархан-Уул аймгууд болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.6-5.3 пунктээр илүү байлаа.

Өрхийн нийт хэрэглээнд өндөр хувийн жин эзэлдэг мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ дүнгээрээ 2010 оны эцэст өмнөх оныхоос бүх аймагт 8.6-88.9 хувь өссөний дотор Баянхонгор аймагт 88.9 хувь, Өвөрхангай аймагт 82.6 хувь, Говь-Алтай аймагт 76.7 хувь, Баян-Өлгий аймагт 74.5 хувь, Хөвсгөл аймагт 68.1 хувь, Увс аймагт 65.5 хувь, Завхан аймагт 65.3 хувь, Төв аймагт 60.8 хувь, Булган аймагт 57.2 хувь, Архангай аймагт 56.1 хувь, Дундговь аймагт 55.0 хувь, Хэнтий аймагт 54.4 хувь, Дархан-Уул аймагт 54.0 хувиар тус тус өссөн нь өндөр үзүүлэлт байна. Гурил, гурилан бүтээгдэхүүнийх 20 аймагт 3.3-35.3 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүнийх 14 аймагт 3.4-32.6 хувиар өсчээ. Төмс, хүнсний ногооных 20 аймагт 2.6-71.7 хувиар өссөний дотор Орхон аймагт 71.7 хувь, Сэлэнгэ аймагт 59.7 хувь, Завхан аймагт 55.0 хувь, Дархан-Уул аймагт 49.7 хувь, Говьсүмбэр аймагт 48.0 хувь, Увс аймагт 45.6 хувь, Баян-Өлгий аймагт 40.7 хувиар тус тус өссөн нь өндөр үзүүлэлт байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2010 оны 12 дугаар сард өмнөх сартай харьцуулахад бүх аймагт 0.2-4.8 хувиар өссөн байна.

Завхан аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2010 оны 12 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 4.8 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь, үүний дотор сүү, сүүн бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ дүнгээрээ 27.2 хувь, төмс, хүнсний ногооных 13.1 хувь, төрөл бүрийн өөх, тосных 4.8 хувь, жимс, жимсгэнийх 3.8 хувь, ундаа, жүүснийх 0.9 хувь түүнчлэн хувцас, бөс бараа, гутлын бүлгийн 1.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 3.7 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ