Азийн эмэгтэй парламентчид ямар байр суурь эзэлдэг вэ?
Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчид Төрийн ордонд чуулж байна. Монгол Улсын хувьд нийт хүн амын 51.7, хөдөлмөрийн насны хүн амны 50 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Дээд боловсрол эзэмшигчдийн 64 хувь, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 66 хувь, боловсролын салбарын нийт ажиллагсдын 71.3 хувь, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж, эмэгтэйчүүд нийгмийн амьдралын бүх салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Азийн улс орнууд боловсролын салбараа улам хөгжүүлэх, тэр дундаа эмэгтэйчүүд охидын боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах олон санал санаачилгыг гарган хэрэгжүүлдэг байна. Жишээ нь, БНХАУ, ОХУ Үндсэн хууль болон Боловсролын тухай хуулиуддаа бүх түвшний боловсрол эзэмшихэд охид эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах суурь заалтуудыг тусгаж өгчээ.
das
ОХУ өөрийн Боловсролын үндэсний номлол болон боловсролын шинэчлэлийн баримт бичгүүдэд эмэгтэйчүүдийн боловсролыг тусгайлан авч үзсэн байна. Хятадын Хүүхдийн сан, Залуучуудын сангаас санаачлан хэрэгжүүлдэг “Итгэл”, “Хаврын цоморлиг” зэрэг төсөл хөтөлбөрийн хүрээнд сургууль завсардсан охидыг хичээлдээ эргэн ороход санхүүгийн болон бусад талын туслалцаа үзүүлж байна. БНАСАУ-д нийгмийн амьдралын бүхий л хэсэгт, түүн дунд боловролын салбарт ч эмэгтэйчүүдийн эрхийг хангахад үе үеийн төр засгийн удирдлагууд ихэд анхаарч иржээ. БНСУ-д Хүйсийн тэгш эрхийг хангах асуудлыг эрхэлсэн тусгай яам байгуулагдан, эмэгтэйчүүдийн оролцоо, боловсролын асуудлыг хариуцан ажилладаг ажээ.
fas
Чуулга уулзалтад БНАСУ, ОХУ, БНСУ, БНХАУ-ын эмэгтэй парламентчдын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа юм. Ингээд Азийн эмэгтэй парламентчдын сэтгэгдлийг гадаад орнуудын эмэгтэй парламентчдын байр суурийг сонслоо.
fas
Хятадын эмэгтэйчүүдийн байр суурь бүх салбартаа өндөр
dA
БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Су Хуй:
-Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Одоогийн байдлаар манай Хятадын эмэгтэйчүүдийн байр суурь улс төр, эдийн засаг, соёл, боловсрол бүх салбартаа өндөр байгаа. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хуралд 696 эмэгтэй гишүүн байгаа. Энэ нь нийт гишүүдийн 23,4 хувийг эзэлж байгаа. Манай улс эмэгтэйчүүдийн үйл хэргийг дэмжихийн төлөө тусгайлсан хөтөлбөр гаргасан. 2020 он хүртэл эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр гаргаж, 10 чиглэл багтсан. Энэ удаагийн Зүүн Хойд Азийн чуулгад оролцож байгаа нь манай улс эмэгтэйчүүдийнхээ үйл хэргийг дэмжиж байгаагийн илрэл юм.
AFS
Эмэгтэйчүүд ажлыг нягт, нямбай гүйцэтгэдэг
FAS
БНСУ-ын эмэгтэй парламентч Хо Ён Гу:
-БНСУ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон. Тийм учраас эмэгтэйчүүдийн УИХ-ын гишүүдийн үүрэг өндөр байна. Эмэгтэйчүүд аливаа ажлыг нямбай, цэвэр, нягт хийдэг. Манай УИХ-ын гишүүдийн 300 гишүүний 45 нь эмэгтэйчүүд. Монгол Улс анх удаа Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт зохион байгаад баяртай байна. Монгол Улс дэлхийд давамгайлсан том гүрэн үздэг Чингис хааны орон билээ. Нийгмийн эмзэг бүлгийнхний төлөө эмэгтэйчүүд дэмжлэг үзүүлж, ажиллаж чадна гэж найдаж байна.
DA
Эдийн засгаа дагаад бусад салбар хөгждөг
AFS
БНАСУ-ын эмэгтэй парламентч Сун Нин Чин:
-Өнөөдөр Зүүн хойд Азийн эмэгтэй парламенчдын чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нандин боломжийг гаргаж өгсөнд талархал илэрхийлье. Ялангуяа улс орноо хөгжүүлэхэд эдийн засгийн хөгжил хамгийн чухал гэж бодож байна. Эдийн засгийн хөгжлийг дагаад улс төрийн болон бүх салбар даган хөгждөг. Солонгос орон богино хугацаанд хурдацтай хөгжсөн. Монгол Улс нийгэм, улс төрийн тогтворжилтоо илүү сайжруулах хэрэгтэй. Хууль тогтоомжоо дээшлүүлж, хуулийн дагуу засаг захиргааны үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэж бодож байна. Манай улс Зүүн хойд Азийн энэ системд оролцохгүй бол болохгүй гэсэн байр суурьтай байдаг. Энэ тогтолцоонд дэмжлэг үзүүлэх нь манай орны үүрэг гэж боддог.
FA
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ