Сирийн долоон бүлэг Ерөнхийлөгчийн эсрэг нэгдлээ

img

Сирийн босогчдын долоон бүлэг нэгдэж буйгаа зарласан байна. Тэд Ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмийг түлхэн унагах лалын шинэ хүчинг байгуулсан гэжээ. Лалын фронт хэмээх шинэ холбоо нь зохион байгуулалтад орж, коммандлагчдаа томилон тэднийг танилцуулсан бичлэгээ Аль жазийра телеизээр дамжуулан цацсан байсныг “ВВС” агентлаг уламжлав.

DF

Хэдийгээр шинэ холбоог Ерөнхийлөгчийг түлхэн унагах томоохон хүч гарч ирж буй сайн талтай ч тэднийг босогч байх уу эсвэл улс төрийн нам эвсэл болох уу гэдэг нь тодорхойгүй байна. Лалын Фронтынхон гарч ирсэнээр хэдэн арван мянган гадны жихадистуудыг эгнээндээ элсүүлж, босогчдын хүчтэй тулалдаж байгаа Сирийн Аль-Каида болон Ирак Сирийн лалын улсыг зогсох найдвартай хүчтэй болж байгааг зарим тал сайшаасан байна.

DA

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ