Ким Чен Ун рекламд тоглов

img

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттенд Хойд Солонгосын удирдагчийн зурагтай сурталчилгааны самбар байрлуулсан байна. Английн “Daily Mail” сонин түүний зургийг сурталчилгаандаа ашиглажээ.

FAS

Тус сонины сурталчилгааг Манхэттений хөдөлгөөн хамгийн ихтэй “Тimes square” метроны буудал дотор байрлуулжээ. Сурталчилгааны самбарт удирдагчийн зургийн хажууд АНУ-ын шоу ертөнцийн алдар од бүсгүй болох Ким Кардашианы зургийг байрлуулжээ.

GDS

Зургийнхаа тайлбарт “Хоёр “Ким” нэг цахим хуудаснаа гарна” хэмээн бичсэн байжээ. Тус сонины цахим хуудсанд хандвал "бүхний өмнө ил байдаг Ким болоод дэлхийн хамгийн нууцлагдмал нэгэн болох Кимийн талаар бүх мэдээллийг нэг дороос харж болно гэдэг санааг илэрхийлсэн" хэмээн сонины редакци мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ