Н.Энхбаяр намынхаа Бага чуулганд оролцоогүй байна
МАХН-ын Бага чуулган яг одоо тус намын төв байран дээр хаалттайгаар хуралдаж байна. Бага чуулганаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон талаар дүгнэж, илтгэл тавих, мөн тус нам 2013 оныг анхан шатны намыг дэмжих жил болгон зарласны дагуу ямар ажил хийгдсэн, ямар үр дүн гарсан талаар хэлэлцэж байгаа аж.
Дашрамд дуулгахад, тус намын дарга Н.Энхбаяр биеийн байдлын улмаас энэ удаагийн Бага чуулганд оролцоогүй байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ