Хэлээ гаргахаа “сарны алхалт” шиг брэнд болгоно
Дуучин Майли Саурис, яагаад хэлээ гаргадаг талаараа Францын “Le Grand Journal” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр “Уран бүтээлч хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай байдаг. Анх 1980-1990 оны үед Мадоннагийн биеэ ил гаргасан хувцаслалт жинхэнэ утгаараа хит болж байсан. Бритни Спирсийн “Toxic” дуун дээр гардаг гэрэлтдэг хувцас болон хар тамхины эмчилгээнд явахдаа үсээ хуссан, аялгатай ярьдаг болоход бүгд л дуурайдаг байсан. 2009 оноос эхлэн дуучин Лейди Гагагийн том нарны шил, үсний засалтыг дуурайсан охид гудамжаар зөрөх болгонд нүдэнд минь өртдөг байлаа. Тэд бол шинэчлэгчид.
1
Тэгэхдээ би бол тэднээс өөр төрлийн брэндийг гаргаж ирсэндээ баяртай байна. Анх хэлээ гаргаж эхлэхэд минь хүмүүс “Яагаад, яагаад” хэмээн орилж байсан. Харин би цаг хугацаа явахын хэрээр хэлээ гаргасан дүр төрхөө яг л Майкл Жексоны “Сарны алхалт” шиг брэнд болгохыг хүссэн хэмээн” ярилцлагынхаа үеэр ярьжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ