Т.Тэрбишдагва, Н.Шийлэгдамба мэтийн хогийн ургамалуудыг намаас хөөлгөнө
МАХН-ын Бага чуулган өнөөдөр намын байрандаа хаалттай хуралдаж буй. Гэтэл өнөөдрийн чуулганаас 40 гаруй гишүүнийг хасч оронд нь шинэ гишүүд томилсон тухай мэдээлэл гарсан билээ. Мөн тус намын гишүүд дэмжигчдийн байгуулсан Шударга ёсны төлөө анхдагчдын холбооноос “МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцрохыг шаардсан гэх мэдэгдэл хэвлэлүүдээр гарч байна. Тиймээс энэ талаар тодруулахаар МАХН-ын байрыг зорив. Биднийг очиход МАХН-ын бага чуулган завсарлаад буцаж эхэлж байсан тул чуулганы мандаттай гишүүдээс бусад нь дотогш нэвтрэх боломжгүй, харуул хамгаалалт чанга байлаа. Хэвлэлүүдээр гараад байгаа мэдээлэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хүн олдсонгүй. Гэвч баттай эх сурвалж энэ асуудлыг гаднаас буюу өөр намынханы хийж байгаа явуулга хэмээн мэдээлэл өгсөн юм.
d
Тэгтэл намын байрны гадна Шударга ёсны төлөө анхдагчдын холбооныхон хэмээн өөрсдийгөө танилцуулсан хэдэн хүн үнэн мэдээлэл өгье хэмээсэн юм. Тэдгээр хүмүүсийн хэлж ярьсныг нэмж хасалгүй хүргэж байна.
S
Шударга ёсны анхдагчдын холбооны хяналтын хорооны дарга Д.Шонхоо
D
-Та бүхэн юуны учир холбоо байгуулсан талаар эхлээд тайлбарлаач?
-Юуны өмнө өөрсдийгөө танилцуулья. Бид бол Шударга ёсны анхдагчдын холбооны гишүүд. Холбооны дарга Ч.Азар, холбооны хяналтын хорооны дарга Д.Шонхоо, гишүүн Д.Нансалмаа, З.Нурбек нар байна. Бид өнөөдрийн МАХН-ын 10 дугаар бага чуулганд оролцож чадсангүй. Иймд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийг хүслээ. МАХН анх байгуулагдаж хотын төвд анхны штаб байгуулсан цагаас эхлэн явсан хүмүүс. Гэтэл өнөөдрийн 10 дугаар бага чуулганаар МАХН-ын дүрмийг зөрчлөө. Намын дүрмийн 14.2 Бага чуулганы гишүүдийн эрх дараагийн их хурал хүртэл хадгалагдана. Дараагийн их хурлаар МАХН-ын онц их хурлаас сонгогдсон гишүүдийг өөрчлөх эсвэл гишүүн хэвээр үлдээх эсэхийг шийднэ гэж заасан. Гэтэл энэ дүрмийг УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Т.Тэрбишдагва, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Шийлэгдамба нар зөрчиж биднийг гишүүнээс хассан байна.
d
Өөрөөр хэлбэл МАХН-ын гэрийг барьж, галыг нь түлж, өрхийг нь татсан намын анхдагч биднийг хөөлөө. Ямар ч учир шалтгаангүйгээр ийм асуудал үүссэнд бидний дургүй хүрч байна. Өнөөдөр чуулганд орох гээд өглөө 09.30 цагт ирсэн чинь оруулсангүй. Юу болов гэтэл Дүүргүүдийн мянгатууд намын хурлаар та нарын нэр хасагдсан байна гэж байна. Ингэж намынхаа дүрмийг зөрчиж байна. Дараагийн нэг зөрчил нь 2012 оны хоёрдугаар сарын 27 нд намын 7 дугаар бага чуулган болсон. Тэр чуулганаар намын дүрмэнд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөд “Намын их хурлын хооронд намын чуулганы гишүүдийг сонгож өөрчилж болох юм” гэж өөрчлөлт оруулж, түүнийгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэх гээд очиход нь бүртгээгүй. Учир нь 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд намын дүрмээ бүртгүүлэх ёстой. Гэтэл энэ нөхдүүд 30 хоногийн дараа хүргэж өгсөн хэмээн Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Гэвч эд нар намын гишүүдийн толгойг нь эргүүлж, намын дүрмэнд энэ өөрчлөлт хийгдсэн гэж байна. Тиймээс дүүргүүдийн намын бага хурлаар энэ хэдийг чөлөөлчихсөн гэж тайлбарлаж байна. Тэд ингээд л намын анхдагч нарыг хөөчихөж байна. Тэгэхээр эд нар бол тооноор орж ирсэн хулгайч нар.
\
Биднээр нам байгуулуулчихаад хамаг хүнд хэцүү бүхнийг нь хийлгэчихээд одоо өөрсдөө дуулгавартай улсуудаа цуглуулж аваад хуралдаж байна. Гэтэл би найман сар хууль бус жагсаал цуглаан хийсэн гэж Чингэлтэй дүүргийн шүүхийн үүдэнд сууж явсан хүн. Н.Энхбаяр даргын туслах Б.Тулгыг саатуулагдсан байхад чөлөөлүүлж авах гэж бид сар шахам хорих ангийн үүдэнд хонон өнжиж явсан. Тиймээс ийм ёс суртахуунгүй, хуйвалдааны хурал хийж байгаад дүргүй хүрч байна. Бид Шударга ёсны анхдагчдын холбоог байгуулсан. Гэхдээ бид МАХН-аа хэзээ ч хаяхгүй. МАХН бол бидний шинэчлэн үүсгэн байгуулсан нам. Бид бусад нам холбоо эвслийг шүүмжлэхгүй. Зөвхөн нам дотроо байгаа дэд дарга Т.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Шийлэгдамба, Б.Цогтбаатар, н.Бямбасүрэн мэтийн хогийн ургамалуудыг энэ намаас хөөлгөнө. Ийм өдөр ирнэ гэдэгт найдаж байна.
\
-Анх нам байгуулж байхдаа намын дарга Н.Энхбаяртай хамт зүтгэж байсан уу?
-Бид бүгд хамт байсан. Н.Энхбаяр дарга, Н.Удвал дарга бид нэг өдөр эхлээд л тэмцсэн хүмүүс. Нэг ийм афоризм үг байдаг даа. “Хувьсгалыг ухаантан нь сэдэж, зоригтонгууд нь хийж, адгийн шаарнууд нь хождог” гэж. Тэгээд одоо адгийн шаарнууд нь бидний цус асгаруулалгүй тэмцэж хувьсгалаар байгуулсан намын, бидний буйран дээр ирээд сууж байгаа этгээдүүд.
D
-Энэ бүхнийг хэн толгойлж байгаа гэж үзэж байна ?
-Хамгийн дээр нь бүх удирдлагыг МАХН-ын дэд дарга Т.Тэрбишдагва. Т.Тэрбишдагва одоо яаж байна гэхээр хөдөө орон нутгийн төлөөлөгчдыг Сонгинохайрхан дүүргийн Таван шарын ойролцоо байдаг Мираж, Хангай зочид буудалд байрлуулж, хоолллож, ундалж, автобусаар зөөж, тэдний толгойг эргүүүлж байгаа. Намын баг чуулганаас хасагдсан хэд бол зүгээр нэг хэдэн эсэргүү нөхдүүд гэж хэлж байгаа. Бид эсэргүү биш, шударга үнэнийг хэлдэг хүмүүс.
A
-Намын удирдлагууд хоёр хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийхдээ ийм холбоо байхгүй гэж албан ёсоор мэдэгдсэн шүү дээ?
-МАХН-ын анхдагч гэж өнөөдөр манайд байхгүй. Манай анхдагч бол Сүхбаатр Чойбалсан гэж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэлсэн. Тэр түүхээ мэдэхгүй байна. Ийм хариуцлагатай, ерөнхий нарийн бичгийн алба хашиж байгаа хүн түүхээ мэдэхгүй байна. Тэгвэл энэ түүх 2011 зургадугаар сарын 22 нд гэрчилгээгээ авснаар эхэлсэн. Бид шинэчлэгдсэн МАХН-ын анхдагч нар. Тиймээс бид энэ урвагчидтай тэмцэх анхдагчдын холбоог байгуулсан.
AFS
Шударга ёсны анхдагчдын холбооны тэргүүн Ч.Азар
AG
- “МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцрохыг шаардаж байна гэсэн мэдэгдэл гарсан байна. Энийг та бүхэн гаргасан юм уу?
-Өнөөдрийн бага чуулган их зохион байгуулалттайгаар намын дүрэм зөрчсөн, хайрцагласан чуулган болж байна. Манай чуулганы гишүүд дотор шударга хүн маш олон байгаа. Бидэнтэй адил анхнаасаа явсан шударга тэмцэгчид ч байгаа. Гэхдээ бид яагаад ийм шаардлага гаргах болсон гэхээр МАХН-ын дэд дарга Т.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар гурван сонгуульд оролцохдоо сүүлийн хоёр сонгуульд маш хариуцлагаүй ажилласан.
DAS
Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд энэ хоёр ажиллаагүй. Г.Шийлэгдамба нь архи уугаад алга болчихсон. Т.Тэрбишдагва нь ерөнхийлөгчийн сонгууль дуусахаас хоёрхон хоногийн өмнө “Би штабын даргаасаа огцорлоо” гэдэг асуудал ярьсан. Энэ бол улстөрийн маш том алдаа. Бид тэрнийг нь шүүмжилсэн. Сонгуульд санал авч чадаагүй асуудалд намын дүрмээрээ бол ГШийлэгдэмба, Т.Тэрбишдагва нар хариуцах ёстой. Тиймээс та бүхэн огцороо гэсэн асуудал л гаргасан. Энэ асуудлыг ярьж шүүмжилсэн хүмүүсийг сонгуульт ажлаас нь чөлөөлж байгаа нь утгагүй асуудал.
DA
Саяхан манай Сонгинохайрхан дүүрэг дээр хэд хэдэн хурал болсон. Цөм хууль бус хурал. Бид намын хяналтын хороонд бичиж өгсөн. Хармсалтай нь Хяналтын хороо өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байгаа нь хэн нэгний хараат ажиллаж буйн илрэл. Манай намын дотоод ардчилал алдагдаж, дүрэм зөрчигдөж байна. Тэрнээс биш бид янз бүрийн ажил гуйсан, албан тушаал горилсон асуудал огт байхгүй. Бид улсад 30-аас дээш жил ажилласан хүмүүс. Цэргийн тангараг өргөсөн офицерүүд.
\ъ
Яагаад энэ бүхнийг яриад байна гэхээр Шударга ёсны төлөө тэмцэх ганц нам нь манай МАХН байх ёстой. Гэтэл энэ нам маань шударга ёсоо умартаад шударга бус үйл ажиллагаа явуулаад байгаа учраас бид яах аргагүй дуугарах шаардлагатай болсон. Учир нь манай намын таван том хувьсал гэдэг үндсэн хөтөлбөр байгаа. Энэ хувьсалын талаар нэг ч ярихгүй байна. Тиймээс бид удаа дараа мэдэгдэл гаргасан. Бид өнөө өглөө намын Хяналт, ёс зүйн хорооны Давааням даргатай уулзаж, “Бид зөндөө хүсэлт, мэдэгдэл гаргаж, хэвлэлийн хурал хийсэн гэдгээ орон нутгийн гишүүд ирсэн дээр нь орж хэлж яръя” гэтэл Т.Тэрбишдагва даргаас зөвшөөрөл аваад хариу өгье гээд одоо болтол хариу нь ирсэнгүй. Нэг иймэрхүү хурал хийдэг намтай болчихоод байна. Ийм байж болохгүй.
й
Бид чинь насаараа энэ намын төлөө ажиллаж ирсэн. Одоо бол МАХН-ын дарга удирдлагуудын 70-80 хувь нь МАН- гаас ирсэн хүмүүс байгаа. Өнөөдрийн хуралд оролцогчдын нилээдгүй хэсэг нь МАН-аас ирж зохион байгуулалтайгаар хурал үймүүлж байгаа хүмүүс гэж хардах эрх бидэнд бий. Яагаад гэвэл шударга ёс ярьчихаад шударга бус байгаа нь МАНАН гийнханы хийж байгаа ажил гэж бодож байна. Бид чинь МАНАН-гаас салах гэж Шударга ёсны нам байгуулсан. Бид өмнө нь өөр намд байж үзээгүй. Нэр солигдоход МАХН –даа байна гэж сонголтоо хийсэн. Нэрээ авах гэж өдөр шөнөгүй, гадаа гэртгүй явж байж МАХН-аа ахин шинэчлэн байгуулалцсан. Энийг хэний төлөө яриад байна гэхээр улс эх орныхоо төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө ярьж байна.
б
-Н.Энхбаяр дарга нь хэрэв энэ удаагийн хуралд оролцсон бол та бүхэн чуулгандаа оролцох байсан болов уу?
-Оролцохоор барах уу. Н.Энхбаяр дарга надад үүрэг өгсөн. Би тэр үүргээ одоо ч биелүүлж байгаа. Би судалгааны ажил хийдэг хүн л дээ. Би яагаад судалгааны ажил руу орсон гэхээр СХД-ын намын гишүүд та энэ намын асуудлаар судалгаа хийгээч ээ гэж гуйсан. Судалгаа хийгээд жил болоход энэ нам нам биш болсон нь харагдаж байна. Хэдэн таньдаг хүмүүсийн цуглаан болчихсон. Аравтын зуутын гишүүдийн саналыг сонсохоо больсон. Мянгатын гишүүдын үгийг ч сонсолгүй энэ удаагийн чуулганыг шууд хийлээ. Энэ бол үнэхээр явцгүй. Өнөөдөр бид цөөнх болоод ялагдаад сууж байна. Цаашид яахыг цаг хугацаа харуулна.
бйыө
Манай дарга шударга ёсны төлөө тун хүнд асуудалд орж, амь биеэ золихоо шахсан. Одоо бодох нээ, эд даргын маань зовлонгоор тоглоод байгаа юм уу даа гэж бодох болсон. Бидэнтэй адил шударга ёсын төлөө орилж, чарлаж явсан зарим нөхөд одоо өөр юм яриад явж байгааг ч харж байна. Гэхдээ манайд шударга сайхан залуучууд, гишүүд дэмчигчид зөндөө бий шүү.
өйы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ