Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж,зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 13-18 хэм Алтай, Хангайн уулс, Увс нуур болон Их нууруудынхотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна .
СЭТГЭГДЭЛ БИЧИХ