Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 13.00 цагаас Төрийн ордны “А” танхимд хуралдана. Мөн Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд, Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд болно.
Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон 2013 онд улсын төсөв, Хөгжлийн банк, Чингис бондын санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдлыг УУЯ, ЭХЯ, ҮХААЯ, ЗТЯ, БХБЯ, ЭЗХЯ-нд шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ