Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа өнөөдрөөс эхэлнэ

img

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг өнөөдрөөс улсын хэмжээнд явуулах гэж байна. Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын нийт 2,9 сая иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан салбар дундын цахим мэдээллийн сан бүрдүүлэх юм. Судалгааны үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх аливаа төрлийн нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой тодорхойлох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн уялдаа зохицуулалтыг хангах, нийт өрх иргэнд үзүүлэх төрийн бусад үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд салбар дундын мэдээллийн цахим санг ашиглах бүрэн боломжтой болох юм байна.

 

Улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны бэлтгэл ажил болон мэдээлэл цуглуулах ажлын ерөнхий зохион байгуулалтыг ХАХНХЯ-ны харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар гүйцэтгэж байгаа бөгөөд аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газартай хамтран судалгааг явуулах аж. Судалгааны аргачлалыг ХАХНХ-ын сайд, ҮСХ-ны даргын хамтарсан тушаалаар баталж, шинээр батлагдсан аргачлалын дагуу судалгаа хэрхэн авах тухай сургалтад улсын хэмжээнд ажиллах бүх судлаач, судалгааны багийн ахлагч, мэдээлэл шивэгч, орон нутгийн төрийн байгууллагын ажилтнууд зэрэг нийт арав гаруй мянган хүнийг хамруулж, сургалтыг орон нутагт томилогдон ажиллаж буй зөвлөхүүд зохион байгуулж дуусжээ.

Мөн улсын хэмжээний нийт өрхийн жагсаалтыг бэлдэж, аймаг, сум, дүүрэг, баг, хорооны өрхүүдийн газрын зургийг бэлэн болгосон байна. Судалгаанд ажиллах судлаач буюу тоологч, мэдээлэл шивэгч, хөтөч, жолооч нарыг боловсрол, бичиг үсгийн чадамж, харилцааны соёл, ажлын туршлага зэргийг харгалзан сонгон шалгаруулж, хүн тус бүртэй гэрээ байгуулан ажиллах аж.

 

Түүнчлэн судалгааг өрхийн насанд хүрсэн аль нэг гишүүнээс авах ба иргэд иргэний цахим үнэмлэхээ, эсвэл төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг бичиг баримтаа судалгааны үеэр гэртээ байлгах хэрэгтэй юм.  Мэдээллийн үнэн зөв байдлыг төрийн байгууллагын бусад мэдээлэлтэй тулган нягтлах арга хэмжээг давхар авч мэдээллийн бодит байдлыг хангах аж. Мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд ирэх оны эхний улиралд үр дүнгээ Засгийн газарт тайлагнах юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tanhil:
hamaatnuudaa daichilj heden tugrug tonshihoo medeh bailgui dee ednuus,
2013-11-25
minjee:
eniigee tusuv batlagfahaas umnu hiih ni yasiin, shal hudlaa showdahiimaa, sudalgaa hiiged niiteeree yaduursan ard tumnee uud ni tataj amidraliig ni saijruulhiimuu, panaaltai buduun bah melhii ch dee hudlaa gar daa
2013-11-25
тунгалаг:
судалгаанд маш хариуцлагатай тэтгэвэрт гарсан туршлагатай боловсролтой хумуусиийг дай челах хэрэгтэй
2013-11-25