"Албадан хөдөлмөрийг хориглох нь" уулзалт болно
"Албадан хөдөлмөрийг хориглох нь" сэдэвт уулзалт өнөөдөр хүний эрхийн комиссын байранд буюу Засгийн газрын XI байрны хурлын танхимд болно. Уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдал, Албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт зэрэг сэдвээр холбогдох яамд, төрийн байгууллагууд болон олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ