Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор болох "Нийгмийн хөгжил"-Эрэгтэйчүүдийн оролцоо" үндэсний чуулганыг ХАХНХЯ, Жендерийн үндэсний хороотой хамтран зохион байгуулна.
.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т
07:30 цагт Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 07 цаг 30 минутаас орон даяар нэгэн зэрэг эхлүүлэхтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Тамгын газрын дэргэд байгуулагдсан судалгааны ажлын хэсэг, Үндэсний зөвлөхүүд хамтран нээлтийн ажиллагааг зохион байгуулна.
:
СБД-ийн Цагдаагийн газарт
Авлигын эсрэг үндэсний стратегийн төслийн хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хурлын зааланд болно. Холбогдох утас 96067079
:
ЗГ-ийн 11 дүгээр байр
09.00 цагт Албадан хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх уулзалт семинар болно. ХЭҮК, ОУХБ хамтран зохион байгуулж буй уг уулзалтад холбогдох яамд, бусад байгууллагын төлөөлөл оролцоно.
:
Багшийн хөгжлийн ордонд
09.00 цагт "Бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх 40 түшиц сургуулийн бага ангийн багш нарын хоёрдахь шатны сургалт зохион байгуулах сургагч багшийг чадавхижуулах сургалт эхэлнэ.
:
Улаанбаатар зочид буудалд
12.00 цагт ХДХВ ба ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж МУЗН, Оюуны дархлаа ТББ-аас сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан зангиагүй уулзалт болно.
.
"UBS" телевизийн байранд
15:00 цагт "UBS" телевизийн байранд "UBS MUSIC VIDEO AWARDS-2013" наадмын хэвлэлийн бага хурал болно.
.
Бусад
Гаалийн байгууллага “Шударга, шуурхай, соёлтой үйлчилээ” уриан дор “Инээмсэглэл” аян зохион байгуулж байгаа билээ. Дээрх аяны хүрээнд “Гаалийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.
Нээлттэй хаалганы өдөрлөг нь “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хууль”-ийн дагуу Гаалийн ерөнхий газрын харьяа бүх гаалийн газар хороод, хилийн боомт, дэргэдэх байгууллагуудад тухайн өдөр нэгэн зэрэг зохион байгуулагдах ба гаалийн харилцаанд оролцогчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд чөлөөтэй оролцон, Гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хяналт бүрдүүлэлт, мэдээлэл зөвлөгөө, гаалийн зөрчлийн улмаас хураагдсан эд зүйл зэрэгтэй чөлөөтэй танилцах боломжтой юм. Энэ талаархи мэдээллийг авахыг хүсвэл та 88003676 утсанд холбогдоно уу.
.
МN мэдээллийн төвд
11.00 цагт ХЗЯ-наас хэрэгжүүлж буй Архидан согтуурахын эсрэг хяналт тавих ажлын хүрээнд хийх “Эрүүл сонголт-Тайван амьдрал” үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонирхоорой.
11.30 цагт Эдийн засгийн хөгжлийн яам, ҮТЕГ, НДЕГ, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ