Далд уурхайн санхүүжилт 2014 оны эхээр шийдэгдэж магадгүй

img

Оюутолгой төслийн далд уурхайтай холбоотой хэлэлцээр үргэлжилсээр байгаа. Манай улсын Засгийн газрын зүгээс далд уурхайн санхүүжилтийн асуудал 2014 оны эхээр шийдэгдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. Одгоор шинэчилсэн ТЭЗҮ-г хоёр тал хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь шийдэгдвэл өөр асуудал байхгүй аж.

Харин “Рио Тинто”-ийн талаас ирэх онд зэсийн үнэ 10 хувиар унах, зах зээл сул байхыг дурьджээ. “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолш /Sam Walsh/ “Оюутолгойн санхүүжилтийг Рио хэр зэрэг хурдан эхлэх вэ гэдэгт асуулт байна. Учир нь өнгөрсөн хугацааны зардлын хэтрэлт, ирээдүйд гаргах капиталын зарцуулалтаа бууруулах, өрөө төлөх гээд өмнө нь шийдэх асуудлууд бий" гэжээ. Тэгвэл Монголын талаас "Энэ бүхнийг бид ойлгож байгаа. Харин санхүүжилт хойшилсоор байгаа нь ганцхан Монголын талаас шалтгаалж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Хөрөнгө оруулагчид үүнийг ойлгоно гэж итгэж байна" хэмээсэн байна. Харин “Рио Тинто”-ийн зүгээс санхүүжилтийн асуудал хэзээ шийдэгдэх талаар ямар нэг хугацаа хэлээгүй байгаа гэнэ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gudamjnii:
dald uhamsar
2013-11-25