Иран цөмийн хөтөлбөрөө зогсоов

img

Швейцарийн Женев хотноо болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны төлөөлөгчид Ираны талтай хэлэлцээр хийсний дүнд тус улс цөмийн хөтөлбөрөө зургаан сарын турш зогсоожээ. Ингэснээр Арака дахь реакторын байгууламжийнхаа үйл ажиллагааг мөн хугацаагаар зогсоохоор болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

НҮБ-ын Европын хэлтсийн төв байранд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд Иран, Герман болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орны Гадаад хэргийн сайд нар, Европын холбооны Гадаад асуудал, аюулгүйн бодлогын төлөөлөгч Кэтрин Эштон нар оролцсон байна.

Ираныг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров албан ёсоор мэдэгджээ. Иран улсыг хуралдаанд оролцож, Цөмийн хөтөлбөрөө зургаан сарын турш зогсоосны хариуд НҮБ тэргүүтэй хэлэлцээрийн багийн орнууд тус улсад 4.2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ