Эрэгтэйчүүдийн оролцоогоор чуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Нийгмийн хөгжил-эрэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулганы Төрийн ордонд эхэллээ. Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэв. Дараагаар нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоо, гүйцэтгэх үүрэг ямар байгаа талаар илтгэл тавьж байна. Чуулганд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, нийслэл болон 21 аймгийн 800 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ