Засгийн газар нэг жилийн хугацаанд юу хийв

img

Санхүү эдийн засгийн дээд сургууль/СЭЗДС/-ийн эрдэмтэн багш нар Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас эхний жилд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд үнэлгээ өгчээ. Ингээд гүйцэтгэлийн нэгдсэн үнэлгээнд 30 оноо өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан хөтөлбөрийнхөө 30 хувийг хэрэгжүүлсэн гэсэн үг юм. Ингэснээр улс орны эдийн засаг, бүтээн байгуулалт, хөгжил, иргэдийн амьдралд бодит үр дүн гарч, цаашид энэ эрчээр үргэлжүүлэн хэрэгжүүлснээр анх төлөвлөсөн үр дүндээ бүрэн хүрэх, мөн түүнээс ч илүү үр шимийг хүртэх боломжтой аж.

5

Мөрийн хөтөлбөрт тусгагдсан шинэчлэлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтүүдээс сийрүүлбэл, зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах зорилт амжилттай хэрэгжиж байна. Засгийн газар байгуулагдах үед Төв банкны бодлогын хүү 12.5 хувь байсан бол нэг жилийн дотор 10 болж, 2.5 хувиар буурсан. Ипотекийн зээл 8 хувь болсон. Ингэснээр зээлдэгчийн нэгж ажил, үйлчилгээ, бараа борлуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг буурч, эдийн засгийн засагтаа эерэг нөлөө үзүүлэх боломжтой хэмээн судлаачид дүгнэжээ. Мөн орон сууцны зээл авч байгаа иргэдэд зээлийн хүүгийн дарамт бага болсон гэсэн эерэг үр дүн гарсан байна. Гэхдээ цаашид дундаж давхаргын хүмүүс рүү түлхүү чиглүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

4

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн чиглэлээр 2013 онд хийгдсэн ажлын тоо, эзлэх хувь

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Нийт хийгдсэн ажлын тоо

Эзлэх хувийн жин

НЭГ. АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН

62

50%

ХОЁР. ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН

6

5%

ГУРАВ. ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН

13

10%

ДӨРӨВ. АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН

7

6%

ТАВ. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН

22

18%

БУСАД

15

12%

НИЙТ ДҮН

125

100%

5

Ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх -Ажлын байр олноор бий болгодог жижиг дунд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийж эхний 8 сард 35000 хүн ажилтай болсон. Орон нутаг хөгжүүлэх сангаас 21 аймгийн 330 суманд 72 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр сүүлийн жилд 7389 ажлын байр бий болсон байна. Мөн эдийн засгийн тэргүүлэх салбарт 7000 мэргэжлийн ажилчин бэлтгэжээ. Ажлын байр олноор бий болгох, мөн цаашид эрэлт нь өсөх нэмэгдэх салбаруудад ажиллах хүчнийг бэлтгэж байгаа нь ихээхэн чухал алхам болохыг судлаачид дурьдсан байна. Харин анхаарах асуудал нь цалин юм. Авч буй цалин нь амьдралд нь хүрэлцэж буй эсэхийг үнэлж, анхаарах нь чухал аж.

5

Инфляцид хөтлөгдөх бус зохицуулдаг тогтолцоонд шилжих -Үнийн өсөлт бий болоход хүчтэй нөлөөлдөг зарим нэрийн барааны үнийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлсэн. Үүнд 248 тэрбум төгрөг олгосон. Ингэснээр гурил болон зарим нэр төрлийн барааны үнэ тогтвортой байж, нөөцийн махны нийлүүлэлт хийгджээ. Түүнчлэн нэг тонн нүүрсний үнийг 200 мянгаас 80 мянган төгрөг хүртэл бууруулсан байна. Өргөн хэрэглээний импортын барааг Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл 24 цагийн дотор нийлүүлдэг болсон нь бизнесийн эргэлтийг нэмэгдүүлжээ. Ингэснээр инфляци хөөрөгдөхөөс сэргийлж чадсан байна.

5

Хилийн боомтын шинэчлэлийг хийх -Замын-Үүд боомтын өргөтгөн шинэчлэж, хоёр терминалтай болгосноор ачаа эргэлт 2-3 дахин нэмэгдсэн нь чухал алхам гэж дүгнэсэн байна.

5

Барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэдэг болох -Налайхад барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, нийслэлд угсармал орон сууцны байшин үйлдвэрлэх комбинат байгуулж байна. Уг ажлыг одоогоор шууд дүгнэх боломжгүй байгаа ч эхлэлийг тавьж чадсан нь чухал болохыг онцолжээ.

5

Экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлэх -11 нэр төрлийн бичиг баримтыг 4 болгож цөөлж чадсан. Ингэснээр олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх гэж цаг алддаг, улмаар авлига, хүнд суртлыг өдүүлдэг байдлыг арилгахад чухал дэм болж байгаа аж. Мөн Тяньжин хотод өөрийн мэдлийн 10 га газартай болсон нь ачаа тэвээрлэх боломж бүрдүүлсэн байна.

5

Хөрөнгийн биржийг шинэчлэх -Үнэт цаасны тухай шинэчилсэн найруулгыг энэ оны 5 сард баталсан. Мөн 2005 оноос эхлэн яригдсан мэргэшсэн хөрөнгө оруулагчдын тухай болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталсан билээ. Түүнчлэн, Монголын хөрөнгийн бирж/МХБ/, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран Миллениум IT програмыг нэвтрүүлсэн юм. МХБ-д шинэчлэл хийснээр эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ уг салбарын үүрэг өсөн нэмэгдэх юм.

5

Эцэст нь товчлон дүгнэхэд, судлаачид “Зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах”, “Орон сууцны зээлийн тогтолцоог шинэчлэх”, “Хилийн боомтын шинэчлэлийг хийх”, “Экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлэх” зэрэг бодлого зорилтуудын үр дүн сайн байгааг онцолсон байна. Мөн төр засгийг түмэн олондоо тунгалаг, нээлттэй болгож, хариуцлага хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлэх чиглэлд дорвитой үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг нь иргэдийн дэмжлэгийг хүлээж буйг дурьджээ. Хэдийгээр олон асуудлыг анхааран шийдэж байгаа ч шийдлээ хүлээсэн олон ажлууд мөн ар араасаа цуварч, хүлээж байгааг ч анхааруулсан байна. Тухайлбал, дараагийн жилүүдэд нэгэнт буй болгосон төрийн үйлчилгээний шинэчлэл, эдийн засгийн дэд бүтцийн сайжралтаа ашиглан бодит үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллах шаардлагатай аж. Мөн эдийн засгийн урт хугацааны хөгжлийн баримт бичгийг баталж, түүний хүрээнд хөрөнгө оруулалтын төлөвлөлтүүдийг хийн, тууштай хэрэгжүүлэх, Монгол төрийн залгамж холбоог ханган ажиллах нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах үндсэн нөхцөл болох аж. Түүнчлэн, ирээдүйн эдийн засгийн хөгжлийг түргэтгэх хурдасгуур болох чанартай боловсролын асуудал, эрүүл чийрэг Монгол хүний асуудлыг тэргүүн зэргийг зорилт болгон, эдгээр салбарт суурь өөрчлөлт хийх шаардлагатай хэмээсэн байна.

5

Мэдээж Монгол Улсын өмнө шийдлээ хүлээсэн олон асуудал урган гарч ирсээр байх бөгөөд энэ бүхнийг нэг дор, нэг амьсгаагаар шийдэх ямар ч бололцоогүй юм. Харин хамгийн чухал, орхигдуулах боломжгүй хэсгүүдийг барин авч үе шаттайгаар, богино хугацаанд бодитой шийдвэрлээд явах нь чухал билээ. Шинэчлэлийн Засгийн газар ч энэ дүрмийг мөрдлөг болгон ажиллаж байгаад судлаачид урам өгч байна.

6

Э.Ирээдүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
90 onoos hoish hamgiin sain ajillaj bgaa zasgiin gazar.ajiliin amjilt husie.
2013-11-25
dddd:
zahialgat medee l baina. muu altanhuyag argaa barj dee. gashuun.mn
2013-11-25
zochin:
alban tasalgaa bolon gertee bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdel zarna.uund:modon suuritai 2nuhtei zamtai zuleg,putter-n set(2sh bombog,hole)tsunhtei 350000tog,abc suuritai 2nuhtei zamtai zuleg,putter-n set 280000tog zarj bna.tanhimiin mini golf club.utas:95000020
2013-11-25