“Үндэсний соёл амралтын хүрээлэн” ххк-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо
“Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” ХХК буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн Паркийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал энэ сарын 20-ны өдөр болж өнгөрлөө.
6
Хуралд НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн ӨмчийнХарилцааны Газрын дарга Ш.Төмөрбаатар, Хөрөнгө оруулагчийг төлөөлж Бодь группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан, Гүйцэтгэх захирал Н.Нацагдорж нар оролцсон юм. Энэхүү хурлаар нийт таван асуудал хэлэлцэх байсан ч Нийслэлийн төлөөллийн хүсэлтээр зөвхөн “ҮСАХ” ХХК-нд өнөөдрийг хүртэл оруулсан, цаашид оруулах хөрөнгө оруулалтын талаар хэлэлцсэний сацуу Нийслэл одоогийн эзэмшдэг “ҮСАХ” ХХК-ийн 26 хувийн хувьцаагаа 51 хувь болгох саналтай байгаагаа албан ёсоор уламжилсан юм.
6
Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2006 онд Хүүхдийн парк 70 ажилтантай, жилд 258700 хүнд үйлчилж байсан бол 2012 онд 360 гаруй ажилтантай, жилд 782,000 хүн үйлчлүүлдэг, шинээр суурьлуулсан 18 аттракцион тоглоом, автомат тоглоомын төв, түргэн хоолны газар, боулингийн төв, төрсөн өдрийн өрөө, ур чадварын тоглоомын төв, 5,6 га ногоон байгууламж, талбайн иж бүрэн дууны системтэй амралт зугаалгын цогцолбор болон хөгжиж, 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа тухай “ҮСАХ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагууд танилцууллаа. Түүнчлэн анх хамтарсан компани байгуулахад 35,7 га газартай байсан Парк хэдэн талаасаа хэмлүүлсээр одоо 31,4 га газартай үлдээд байгаа асуудлын учир шалтгааныг ч хөндөн ярилцжээ.
6
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас дээрх хөрөнгө оруулалтыг баталгаажуулах ажлын хэсэг томилох шийдвэр гарган, түр завсарлалаа.
5
А.Өлзий
СЭТГЭГДЭЛ БИЧИХ