Амиа алдсан хүүхдийн тоо 11 мянга давжээ

img

 

Сири улсад хоёр жилийн турш үргэлжиж буй иргэний дайны уршигаар амиа алдсан хүүхдийн тоо 11 мянга хол давсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Энэхүү баримтыг Оксфордын их сургуулийн судалгаанд тулгуурлан танилцуулсан байна.

Амиа алдсан хүүхдүүдийн 70 хувь нь дэлбэрэлтэд өртсөн бол 764 хүүхэд цаазаар авахуулж, 445 нь буудуулж, 100 гаруй нярай дайны золиос болсон гэнэ. Оксфордын их сургуулийн профессор Эштон Шон “Энэ бол 2012-2013 оны хооронд шинжээчдийн дүгнэлтээр гарсан тоо баримт. Тэгэхдээ 2011 оны сүүлээр амиа алдсан хүүхдүүдийн тоо тодорхойгүй байгаа” гэжээ.

НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан Факт Эман “Оксфордын их сургуулиас гаргасан тоо баримт бүтэн жилээр хоцорсон байна. Хоёр жилийн хугацаанд амиа алдсан хүүхдүүдийн тоо 30 мянга хол давсан. Өнгөрсөн сард л гэхэд 6.500 хүүхэд амиа алдсан” гэж мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kogolad:
ted ymar buruutai gej ter we huurhiis
2013-11-26