Айшвария Рай: Би бол Энэтхэг эмэгтэйчүүдийн гоо сайхны илрэл

img

Гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг гэгдэх Айшвария Рай нь манай гарагийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр 1973 оны 11 сарын 1-нд төржээ. 1994 оны “Дэлхийн мисс”-ийн ялагч юм. Энэтхэг уран бүтээлчдээс Холливуудад хүлээн зөвшөөрөгдсөн цор ганц уран бүтээлч. Түүний гоо үзэсгэлэнг “Ve Ve сэтгүүл онцлон сонирхолтой ярилцлага авчээ.

6

-Хоёулаа бага насны тань тухай яриагаа эхлэх үү. Оньсого мэт бүсгүй минь?

-Би 1973 онд Энэтхэгт төрсөн. Та миний нүд рүү харсаар л байх юм./ Инээв/. За яахав миний нүд юу ч гэмээр содон өнгөтэй байгаа биз. Намайг төрөхдөө цэнхэр нүдтэй байсан гэж ээж минь хэлсэн. Дараа нь нүдний өнгө аажмаар өөрчлөгдсөөр байгаад хар ч юм шиг, саарал юм шиг содон өнгөтэй болсон гэдэг. Европчууд намайг үргэлж линз зүүдэг гэж боддогоо олон удаа хэлж байсан. Би айлын бага охин, дээрээ нэг ахтай. Манай аав гурван үе залгамжилсан алтны уурхай ажиллуулж, олон энэтхэг хүнд буян хийж яваа нэгэн. Аав минь ахыг 18 нас хүрэхэд уурхайгаа өвлүүлэн үлдээхээр шийдсэн. Уг нь ахынхаа хажууд наалдаад сайхан амьдарч болох байсан ч би тэгэхийг хүсэхгүй учир боловсролтой нэгэн болохыг хүссэн. Намайг дунд сургуулиа дүүргэсний дараа гэр бүлээрээ Мумбай хот руу нүүсэн. Мумбай хотын хамгийн нэр хүндтэй “Aрya Випая Мандир” ахлах сургуульд шилжин орсон. 15 нас хүрэхэд минь миний биеийн хөгжил бусад охидоос илүү эмэгтэйлэг болж ирсэн. Үс минь хар биш ягаан туяатай болоход бүгд л гайхаж байлаа. Сургуулийн хөвгүүд кинонд хамт явахыг их хүсдэг байсан ч ах минь тэднийг хөөгөөд л явуулдаг байлаа. Ахдаа маш их баярлаж байна. Тэднийг хөөж явуулаагүй байсан бол аль эрт айлын эхнэр болох байсан биз. Энэтхэгт охидууд их эрт хурим хийдэг л дээ. Бараг 15 нас хүрсэн бол оройтсон ч гэж үзэж, хайргүй хүнтэйгээ гэрлүүлэх бол энгийн асуудал.

6

-Таныг архитектор болохыг хэн зөвлөсөн юм бэ?

-Би ахлах сургуулиа төгсөхөд Энэтхэгийн үндэсний их сургуульд энэ анги шалгалтгүй авна гэж байхыг сонссон юм. Би аавд амьтан судлалын мэргэжлээр сурахыг хүссэнээ хэлсэн ч аав зөвшөөрөөгүй. Тэгээд л энэ ангид орсон. Би нэгдүгээр курст ороход энэтхэгийн хоёр сэтгүүл фото модель болох санал тавьснаар миний амьдрал сурах биш өөр зүйл рүү хальтирчихсан.

6

-Та ингэхэд загварт хэзээ хөл тавьсан юм бэ?

-Есдүгээр ангидаа анх загварын ертөнцөд хөл тавьсан. Загварын томоохон арга хэмжээнүүдэд оролцохын зэрэгцээ олон реклам, сэтгүүлийн зураг авахуулах санал ирдэг байв. Тэр үед тоглосон хамгийн алдартай сурталчилгаануудаас минь “Pepsi”-н реклам. Энэ реклам улс даяар гарч намайг олны танил болгосон гэж хэлж болно. Даанч аав минь тэр рекламыг үзээд маш их уурлаж байсан. Намайг тэр өдрөөс эхлэн хоёр хамгаалагчтай хичээлд явуулдаг байлаа. Хамгаалагч нар нь сэжигтэй этгээдийг надаас холдуулах бус сурталчилгаанд тоглуулахыг хүссэн хүмүүсийг холдуулах үүрэгтэй байсан. Өглөө хичээл эхлээд тарах хүртэл дагасаар.

6

-Аав тань их чанга хүн бололтой?

-Энэтхэгт аавын эрхт ёс илүү байдаг. Би энэтхэг хүн болж төрсөн бол энэ амьдралын дүрмээр хүмүүжих учиртай.

6

-Амжилтын гараагаа?

-Би 1991 онд “Ford”-ын шилдэг модель шалгаруулах тэмцээнд оролцож “Vogue” сэтгүүлд зургаа авахуулсан. Үүнийг анхныхаа гараа гэж үздэг. Түүнээс хойш “Longiness watches”, “Coca Cola”, “Lakme cosmetics”, “Casio”, “Philips”, “Lux”, “Fuji films”, “L,Oreal”, “Pepsi” зэрэг алдартай брэндүүдийн нүүр царай болсон. 1993 онд Энэтхэгийн миссийн тэмцээнд орох гэтэл аав минь хүчтэй эсэргүүцэж байлаа. Тэр үед аав намайг ургийн овгоосоо хасч, гутамшигтайгаар гэрээсээ хөөж байсан. /Инээв/. Харин дараа жил тэмцээнд хоёрдугаар байрт ороод сууж байхад минь цагаан лиш цэцэг бариад охиноороо ямар их бахархаж байгаа хэлсэнээр бид хоёрын харилцаа буцаад сэргэсэн. Гэртээ ирээд баярлаж байхад минь энэтхэгийн гоо сайхны холбооноос “Дэлхийн мисс”-т орох санал тавьсан.

6

-Ямар аймаар аав вэ?

-Дотуур хувцастай үзүүлбэрийг минь их л шүүмжилсэн юм. Энэтхэг эмэгтэйчүүд нөхөртөө анхныхаа бүхнийг үзүүлдэг учир аав минь их уурласан байх.

6

-Та 1994 оны “Дэлхийн мисс”-ийн эзэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Би тэр үед “Дэлхийн мисс” болно гэдгээ мэдэрч байсан. Тэр үед би эхнээсээ л амжилттай оролцож эхэлсэн. Наадмын дунд үед гурван шагналын эзэн болсон байсан. “Хамгийн сайхан алхаатай бүсгүй”, “хамгийн фото төрхтэй бүсгүй” гэсэн шагналыг хүртээд сүүлийн тавд ямар ч асуудалгүйгээр үлдсэн.

6

-Сүүлийн таван гоо бүсгүйд асуулт асууж, хариулдаг шүү дээ. Тэр үед яасан вэ?

-“Хэрвээ таньд боломж байсан бол та аль үеийг түүхэн онцлох үе болгон өөрчлөх байсан бэ” гэсэн асуулт ирсэн юм. Уг асуултад өөрийнхөө мэндэлсэн өдрийг түүхэн онцлох мөч болгон өөрчилж бүх зүйлээрээ жинхэнэ манлайлагч хүн болж дэлхий ертөнцөд энх тайвныг авчирна хэмээн хариулсан. 1994 онд би Лондонд хүмүүнлэгийн ажлаар нэг жил амьдарсан.

6

-Мэдээж та титмээ дараагийн мисс бүсгүйд шилжүүлсэний дараа Энэтхэгийн хамгийн нөлөө бүхий жүжигчний нэг болсон шүү дээ?

-Тиймээ. Титмээ шилжүүлсэний дараа энэтхэгт яг л баатар шиг л намайг хүлээн авсан. Онгоцны буудал дээр ганцхан намайг хүлээсэн хэдэн сая хүн. Тэр өдөр энэтхэгийн агаарын хүчин, батлан хамгаалахын 1000 мянга гаруй дайчин миний төлөө баярын алхалт хийж байсан. Тэдний нүүрэнд баяр баясгалан байсанд маш их баярласан. 1995-1997 оны хооронд бараг 50 гаруй сэтгүүлийн нүүрийг чимж, 70 гаруй зар сурталчилгаанд тоглож байсан ч зүрхэнд минь нэг зүйл үгүйлэгдээд л байгааг мэдэрсэн. 1997 оны тавдугаар сард анхны киноны минь санал ирэхэд тэр орон зайг нөхсөн гэж болохоор. Тамил хэл дээрх “Iruvar” хэмээх кинод тоглож кино дэлгэцийн уран бүтээлд шууд л оролцсон.

6

-Та 2011 онд “Time” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорч, тус сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж байсан. Мөн дараа оноо Лондон хот дахь “Madame Tussaud”-ын лааны тосон музейд баримлыг тань байрлуулсан шүү дээ?

-Тиймээ. Би энэтхэг улсаас анх удаагаа олонд зөвшөөрөгдсөн уран бүтээлч болсон. Энэ бүх амжилт минь Холливуудын “Ягаан ирвэс” кинонд тоглоход минь нөлөөллөсөн гэж болохоор.

6

-Та Ягаан ирвэс дээр хамгийн үзэсгэлэнтэй нь байсан?

-Би тэгэж өөрийгөө хөөрөгдмөөргүй байна.

6

-2009 онд “People” сэтгүүлээс таныг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хэмээн зарлаж байсан. Мөн Энэтхэгийн хамгийн халуухан бүсгүйгээр тодорч, “Rolling stone” сэтгүүлийн хамгийн тачаангүй бүсгүйчүүдийн эхний тавд багтаж байлаа?

-Би энэ халуухан гэсэн үгийг сайн ойлгохгүй байна. Би 70 гаруй бүтээлд тоглохдоо ганц удаа ч цээжээ нүцгэлж үзээгүй. Тийм байтал тэд яаж халуухан гэж мэдээд байгаа юм. 2009 онд эх орондоо ирэхэд минь засгийн газраас “Fourth Highest Civilian” шагналыг гардуулсанд одоо хүртэл гайхсаар л байгаа.

6

-Та нэрт жүжигчин Абхишек Баччантай гэрлэсэн?

-2007 онд Абхишик Банчантай гэрлэсэн. 2011 оны арваннэгдүгээр сарын 16-нд би охинтой болсон. Тэгэхдээ охиныхоо талаар дэлгэрэнгүй яримааргүй байна.

6

-Таныг жилдээ олон кинонд тоглодог гэж ярьдаг?

-Жилдээ долоон кинонд тоглож байсан үе бий. Найруулагч, продюсерүүд тоглоод бай л гэж зөвлөдөг. Эхний хэдэн жил би зөвхөн “Дэлхийн мисс” гэхээс өөр тодотголгүй нэгэн байлаа. Кино ертөнцөд “Дэлхийн мисс” байх нь хамаагүй шүү дээ. Тийм болохоор л би жүжигчний хувьд алдар нэрд хүрэхийн тулд богино хугацаанд олон кинонд тоглодог байсан үе бий. Тэгээд ч тэр үеийн дүрүүд маань төдийлөн сайн болоогүй гэж боддог.

5

-Та эрчүүдийг ямар зүйлд нь дуртай вэ?

-Яг л кинон дээр гардаг шиг бучин шөрмөс нь чангарсан залууст дуртай. /Инээв/.

6

-Энэтхэг киног таалддаггүй хүмүүс нэлээд байдаг?

-Энэтхэгт сайн, сайхан кино зөндөө бий. Тийм ээ, манай кинонууд үргэлж сайхан төгсгөлтэй байдаг. Учир нь хүмүүсийн маань амьдрал хэцүү байна шүү дээ. Тэдгээр хүмүүс киноноос мөрөөдөл, ирээдүйгээ олж харах хэрэгтэй гэж би боддог. Жишээлбэл, их халуун ногоотой хоол идсэн хүн түргэхэн шиг ус уухыг хүсдэг шүү дээ. Үүнтэй л адил юм.

6

-Энэтхэг эрчүүд махлаг эмэгтэйг илүү таалдаг гэдэг. Та төрсөнийхөө дараа их таргалсан ч буцаад туранхай болчихжээ?

-Би охиноо төрүүлсэний дараа бүх л бүтэн 45 кг нэмсэн. Нэг өдөр бүтэн үхрийн мах идчихсэн хүн шиг. Өмнө нь ихэнх эрчүүд нь намайг сайн хооллох хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Гэхдээ сүүлийн арван жилийн хугацаанд энэтхэг залуусын үзэл бодолд багагүй өөрчлөлт орсон. Ямар ч байсан энэтхэг хөвгүүдийн гоо сайхны мэдрэмж аавынхаасаа нэлээд өөрчлөгдсөн. Гэхдээ хэтэрхийн туранхай эмэгтэйчүүдийг таалдаггүй хэвээрээ л байгаа. Энэтхэг эрчүүдийн энэ үзэл намайг гэртээ оройн хоол идэхэд илүү чөлөөтэй болгодог гэх юм уу даа.

5

-Та өөрийгөө энэтхэг оронд юу хийж өгсөн гэж боддог вэ?

-Би эх орныгоо дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдтэй өлгий нутаг гэж хэлүүлдэг болсон. Та хар л даа “Дэлхийн мисс”-ийн эхний тавд байнга энэтхэг хүүхнүүд багтаж байна. Би анх удаагаа олон улсын наадамд энэтхэгийнхээ үндэснийхээ хувцсыг өмсөж оролцсон. Түүний дараа дэлхийн хамгийн сайхан хувцсаар энэтхэг хувцсыг сонгох болсон.

5

-Тэгвэл өөрийгөө  Энэтхэг орны нэрийн хуудас гэж хэлж чадах уу?

-Мэдээж хэрэг. Би улстөрч биш ч гэлээ, энэтхэг бүсгүйчүүдийн гоо сайхны илрэл болж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн.

6

-Яагаад ингэтлээ холливуд руу анхаарлаа хандуулах болов?

-Би тэнд ч бас алдар нэртэй гайхалтай жүжигчин хэмээн хүндлүүлмээр байна. Би Оскарын шагнал авахыг хүсч байна. Би “Дэлхийн мисс” болсон учир Оскар ч минийх болох өндөр магадлалтай.

6

-Нэг үе Жеймс Бондын шинэ бүсгүйн дүрийг бүтээх бүсгүйчүүдийн тоонд багтаж явсан?

-Надад анх киноны шалгаруултад орох санал тавьсан. Би кино зохиолтой танилцахад хувцсаа тайчих хэсэг олон гардаг учир шууд л татгалзсан даа.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-30
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-30
zochin:
jinhene goo uzesgelengiin hatan haan
2014-04-27
өөөо:
хамгийн хөөрхөн эмэгтэйчүүд http://gashuun.mn/10000093
2013-12-03
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/:
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/
2013-12-02
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/:
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/
2013-12-02
kalki:
nustgelehguigeer hollywooded od bolnoo gonj
2013-11-29
goy shu:
hoorhon huuhen shuu hench haraad ataarhmaar baharhdag
2013-11-28
монгол бүсгүй:
үнэхээр сайхан эмэгтэй байна аа.гэхдээ л бидэнтэй адилхан өмхий л баадаг байх даа тэ?
2013-11-26
oo00:
uneheer uv tegsh uzesgelentei huuhen shuu huurhun huuhen gej eniig l heleh baihaa
2013-11-26
6666:
aishwarya rai bachchan bol vnexeer ve veiin delxiin missvvdees xamgiin vzesgelentei,uxaantai,bas ner xvndtei ni mun shv.ertuntsiin xamgiin saixan bvsgvi.
2013-11-25