Ч.Даваабаяр М.Наранбаатарын эсрэг гомдол гаргав

img

МҮОНТ-ийн захирлын алба хашиж байсан Ч.Даваабаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарын эсрэг шүүхэд гомдол гаргахаар болсон тухайгаа хэллээ. МҮОНТ-ийн зарим уран бүтээлчид Ч.Даваабаярыг ашиг сонирхлын зөрчилтэй, телевизийн байгууллагыг удирдан зохион байгуулах чадваргүй гэж үзэж, түүнийг албан ажлаас нь огцруулахаар Үндэсний зөвлөлдөө шаардах бичиг хүргүүлээд байсан. Харин МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг ажлаас чөлөөлөх тушаалыг өнгөрсөн баасан гаригт гаргасан юм. .Тиймээс Ч.Даваабаяр нь МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан хэмээн үзэж, Баянгол дүүргийн шүүхэд гомдол гаргажээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн баасан гаригт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, МҮОНТ-ийнуран бүтээлчдийн гаргасан гомдлыг 10 хоногийн хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 2-ны дотор нягталж, шийдвэр гаргахыг даалгаад байсан билээ. Түүний өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг ажиллахаар хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн байлаа. Тэрээр, “Ч.Даваабаяр захирлын зөрчигдсөн эрхийг хамгаалахаар би ажиллаж байна. Иргэнийхээ хувьд тэрээр бусдын адил хамгаалуулах, шүүхэд гомдол гаргах эрхтэй. Шүүхээс ямар шийдвэр гарахыг бид цаг тухайд нь та бүхэнд мэдээлэх болно” хэмээн гэж мэдэгдлээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolor:
naranbaatar hamgiin hogiin muuhai hun sh dee
2013-11-25